Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж, иргэд, Газрын даамлын хоорондын харилцааг сайжруулж мэдээлэл солилцох , иргэдээс газрын харилцааны талаар ирсэн өргөдөл, хүсэлт, газрын төлбөр, тооцоог хийх, мэдээ мэдээлэлийг авахад орчин үеийн дэвшилтэт технологи,цахим программ ашиглаж цаг хугацаа алдалгүй хүлээн авч шийдвэрлэхэд чиглэсэн газрын харилцааны цогц программ юм. Энэхүү программыг сум орон нутагтаа нэвтрүүлэн хэрэгжүүлэх талаар "Гео инженер сүрвэй" ХХК- ны инженер Чойжилжав овогтой Батэрдэнэ хэлэлцүүлэгт оролцон "МИНИЙ ХӨТӨЧ"цахим программын танилцуулагын талаар хэлэлцүүлэгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн дунд зохион байгуулан нийт Төлөөлөгчид 100% дэмжин уг цахим тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 2022 оны төсөвт суулган иргэдэд үйлчлэх нэг цонхны үйлчилгээний байранд байршуулан ажиллахаар шийдвэрлэлээ.
Файл хэлбэрээр татаж авах