Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

ЦАУЗБСКомисс


нийт 3

2021 ОН УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРӨӨР ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2021-09-10 88
2021.09.10 Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах сумын комиссын дарга М.Сүхбаатараар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулан дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: ЗДТГ-ын иргэдэд мэдээллээр үйлчлэх төвд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хууль мөн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг таниулсан гарын авлага материалыг бэлтгэн байрлуулж сумын нийт иргэдэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулан ажиллалаа. Хэлмэгдэгчдийн гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарын бүртгэлийг шинэчлэн гаргасан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль, хэлмэгдүүлэлтийн хор уршиг, шалтгаан нөхцөл зэргийг сурагчдад ойлгуулах зорилгоор 5-12 дугаар ангийн сурагчдад цахим грүппээр дамжуулан мэдээлэл өгч түүх танилцуулав.

Хэлмэгдүүлэлтийн өдрөөр зохион байгуулсан үйл ажиллагааны тайлан

2020-09-10 191
1998 онд батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хуулийн дагуу жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хэлмэгдэлтэд өрсөн улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирснээс хойш 22 жил болж байна. 1937-1939 онуудад оргилдоо хүрч бүх нийтийг хамарсан улс төрийн хэлмэгдүүлэлт нь олон зууны турш бүтээгдэн хадгалагдаж, нандигнан хайрлаж, шүтэж ирсэн шашны ховор ном судрууд, бурхад зэрэг соёлын олон мянган үнэт зүйл хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд устаж үгүй болсны дээр мянга мянган эрдэнэт хүний амь салхинд хийсэх мэт үгүй болсныг эргэн дурсахгүй байхын аргагүй. ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Нямсүрэн, ЗДТГ-Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн Л.Бүрэнжаргал нар хамтран дэлхий нийтийг цочроосон шинэ коронавирус /Covid-19/ халдварт өвчний үеийн хорио цээрийн дэглэмийг баримтлан “Улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хор холбогдол, хэлмэгдэгсдийг цагаатгахын учир” сэдвээр 6-12 дугаар ангийн сурагчдын дунд цахим арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа . Манай суманд хэлмэгдэлтэд өрсөн 3 хүний дурсгалыг хүндэтгэх болсон юм. Энэ жил хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүлд сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран С.Сүрэнгийн эхнэр О.Цэрэндорж гуйад болон О.Халтар, С.Даваадорж нарт гарын бэлэг гардуулан хүндэтгэл үзүүллээ.

Зүүнбүрэн сумын Хэлмэгдүүлэлтийн өдрөөр зохион байгуулсан үйл ажиллагааны тайлан

2019-09-10 198
1998 онд батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хуулийн дагуу жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хэлмэгдэлтэд өрсөн улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирснээс хойш 20 жил болж байна. Энэ өдрийг тохиолдуулан сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Нямсүрэн, ЗДТГ-Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн П.Оюунцэцэг нар хамтран “Улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хор холбогдол, хэлмэгдэгсдийг цагаатгахын учир” сэдвээр 6-12 дүгээр ангийн нийт 85 сурагчдад мэдээлэл хийлээ. ЕБС ийн гадаа талбайд МУ баатар Агаарын нисгэгч Д.Дэмбэрэлийн талбайд онгоц хийж сурагчид хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа. Манай суманд хэлмэгдэлтэд өрсөн 3 хүний дурсгалыг хүндэтгэх болсон юм. Энэ жил хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүлд сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран С.Сүрэнгийн эхнэр О.Цэрэндорж гуйад болон О.Халтар, С.Даваадорж нарт гарын бэлэг гардуулан хүндэтгэл

Азийн хөгжлийн банк, ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр хэрэгжих “Усалгаатай газар тариалан хүнсний ногооны үйлдвэрлэл” төслийн хүрээнд Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын Охиндойн талын 2650 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах талаар Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2021оны 09 дүгээр сарын 09 ны өдрийн 01/2795, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын 2021оны 10 дугаар сарын 04 ны 02/944 тоот албан бичиг ирүүлсэн тул уг асуудлын талаарх нийтийн сонсголыг 2021 оны 10 дугаар сарын 28 ны өдрийн 10 цагт сумын Соёл мэдээллийн төвд зохион байгуулахаар товлон зарласан. 2021 оны 10 дугаар сарын 13-наас 27 ны өдрийн 18 цаг хүртлэх хугацаанд Нийтийн сонсголд оролцох иргэдийг бүртгэх ажлыг Жаргалант 1 дүгээр баг,Бэлчир 2 дугаар баг, Мангирт 3 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга зохион байгуулж ажиллана. ЖИЧ: Бүртгэлийг утсаар өгч болно. Бүртгэлд хамрагдсан иргэд нийтийн сонсголд орох эрх үүсэх тул иргэн та идэвхитэй оролцоно уу. Бүртгэлд хамрагдсан иргэд хуралд ирж өөрийн биеэр оролцохгүй бол хурлын ирц бүрдэлт хүрэхгүй байх тул анхаарч ажил, албаа зохицуулна уу. 1. Жаргалант 1 дүгээр баг иргэдийн нийтийн хурлын дарга А.Дашням утас 99259152 2. Бэлчир 2 дугаар баг иргэдийн нийтийн хурлын дарга Б.Гэрэлтуяа утас 99067290 3. Мангирт 3 баг иргэдийн нийтийн хурлын дарга З.Цэнгэлмаа утас 99377865

санал өгсөн: 3
1 / 33%
2 / 67%