2019-06-19
210
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын үйлчилгээ эрхлэдэг аж ахуй нэгж иргэнд хүнсний аюулгүй байдал, худалдаа үйлчилгээний стандарт, “Тамхины хяналтын тухай” хуулийн хэрэгжилт, НӨАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийн байдал, нэгдсэн ба хэрэглэгчийн системийн тухай журмын талаар тайлбарлаж мэдээлэл өгөх зорилгоор шалгалтыг 2019 оны 06 сарын 06-ны өдөр явууллаа.
Шалгалтанд “Марат ХХК”, “Бодлын хишиг ХХК”, “Ган” дэлгүүр, “Ноён-уул” дэлгүүр, “Бүрэн зоог” зоогийг газар, “Ноён –уул” баар, “Буудай” нийтийн кароеке, “Энхжин” цайны газар, ахмадын цайны газар хамрагдахаар удирдамжинд тусгагдсан.
1. Худалдаа үйлчилгээний газрын онцлогийг харуулсан дүрэмт хувцас энгэрийн тэмдэг хэрэглэж хэвшсэн эсэх дээр нийтлэг дутагдал тогтмол дүрэмт хувцас энгэрийн тэмдэгээ хэрэглэж хэвшээгүй байгаа нь харагдсан ба тухай бүрд нь сануулга өгч байнга хэрэглэж хэвшихийг зөвлөлөө.
2. Худалдаа үйлчилгээний байгууллагын ажилчдын эрүүл мэндийн болон бусад бичиг баримтын бүрдэл хүчинтэй хугацааг шалгаж үзэхэд бүгд эрүүл мэндийн дэвтэртэй хугацаа дуусаагүй, байсан ба бүртгэл хөтлөлт жигд биш Ноён-уул Ган дэлгүүрээс бусад нь хөтөлж хэвшээгүй, хойд хороололын хүнсний мухлаг зөвшөөрлийн бичиг баримтаа аваагүй зэрэг дутагдал байгааг дор бүрд нь анхааруулж хэлсэн.
3. Тамхины хяналтын тухай хуулийг зөрчин тамхи худалдаалж байгаа тухай иргэдийн мэдээллийг Ноён-Уул, Марат ХХК-д анхааруулж дахин хууль зөрчихгүй байхыг сануулсан. Хойд хороололын хүнсний мухлагийг тамхи худалдан борлуулах зөвшөөрөл авахыг зөвлөв.
4. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн бүтээгдхүүний стандарт, зөвшөөрлийн бичиг баримтын хүчинтэй хугацаа дуусаагүй бүгд хуулийн дагуу зөвшөөрөлтэй байсан. Ажлын хэсгийн зүгээс насанд хүрээгүй хүүхдэд архи, тамхи, газ худалдаалахгүй байхыг анхаарууллаа.
5. Худалдан борлуулж байгаа хүнсний бүтээгдхүүний хугацаа, түүний хадгалалт хамгаалалтанд хяналт тавьж хугацаа дуусах дөхсөн барааг ил газар байрлуулж хурдан борлуулах талаар зөвлөгөө өгсөн ба “Бодлын хишиг” ХХК-д 11 ширхэг нийслэл пиво хугацаа дуусссан болохыг сануулж буцаан олголт хийхийг даалган дэлгүүрийн лангуунаас хураалгаж хугацаа богинотой хүнсний бүтээгдхүүнийг сайн нягталж авахыг сануулж зөвлөлөө.
6. Худалдаа үйлчилгээний байгууллагууд камержуулсан байдал нь Ноен-уул, Ган, Бодлын хишиг Марат зэрэг аж ахуйн нэгжүүд камер ашиглаж байгаа ба бусад аж ахуй нэгжүүдэд камержуулахыг анхаарууллаа
7.Худалдаа үйлчилгээний байгууллагууд НӨАТ-н баримтыг иргэдэд хэрхэн олгож
байгаа байдалд хяналт тавьж. Шалгалтын явцад татвар хураагч бүх үйлчилгээний газруудад ebarimt олголтын мэдээллийг пос машинаас харж баталгаажуулж ebarimt олгодоггүй мухлаг болон тогтмол олголт хийхгүй байгаа Ноён-уул, Буудай караокед татварын албаны албан шаардлага өгч, цаашид иргэд, албан байгууллагаар нэхүүлэлгүй олгож байх талаар зөвлөгөө, шаардлага тавьж ажиллаа.
8.Хог хаягдалыг цуглуулах, устгах, тээвэрлэх журмыг хэрхэн хэрэгжүүлж байгааг шалган БОУБ О.Эрдэнэчимэг 5 сард энэ талаар шалгалт хийж хугацаатай үүрэг даалгавар өгсөн ба түүний биелэлтийг сайн хангасан мөн хог хаягдлынхаа төлбөрийг бүгд төлсөн ба тохижилт цэвэрлэгээ гайгүй байсан гэж дүгнэлээ
Ажлын хэсгээс өөрийн харъяалын дагуу хууль зүйн зөвлөлгөө өгч, илэрсэн алдаа дутагдлыг арилгах талаар зөвлөлгөө өгч ажиллаа. Шалгалтанд Бүрэн зоогийн газар, Энхжин цайны газар, Ноён-уул баар, ахмадын цайны газар эзэнгүй байсан тул хамрагдаагүй.
ИТХЫН АЖЛЫН АЛБА