Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Сумын бэлгэ тэмдэг


нийт 1

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗҮҮНБҮРЭН СУМ

2021-07-26 673
Арвин цагаан эрүүл энхийн Бадамлянхуа цэцэгт суурилсан төгсгөлгүй үргэлжлэх тариан түрүүгээр хөвөөлж Сэлэнгэ хатан мөрөн, Орхон голоо дээдлэн хурдан удмын адуун сүргийн хийморио бэлэгдэн давхиж буй хар дэлтэй хул шаргал морийг төв хэсэгт байрлуулна. Бэлэгдлийн доод хэсэгт Ноён сарьдаг ууландаа сүслэн мөнх тэнгэрийн хүчин дор мандан бадрах нар, сар, галыг оройд нь байрлуулна. Зүүнбүрэн сумын бэлэгдлийг Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд төрийн сүлдний зүүн хажууд байрлуулах ба хуралдааны бус цагт ИТХТэргүүлэгчдийн өрөөнд байршуулна. Орон нутгийн далбаа нь энх амгалан, эв нэгдлийг бэлэгдэн цагаан өнгөтэй байна. Далбааны 3 хуваасны дунд хэсэгт урагш тэмүүлэн давхих хар голтой хул шаргал мориор хөгжин дэвших хийморио бэлгэдэн, далбааны ар хэсэгт мөнхөд бадрах нарны цацраг, урд дээд хэсэгт төрийн сүр хүчийг илтгэсэн шар өнгийн манжлагатай байна. Сумын далбааг сумын баяр наадмаар төв асарт, Засаг даргын Тамгын газарт хуралдааны танхимд, хуралдааны бус үед Засаг дарга ИТХ-ын дарга, төр, төсвийн байгууллагын дарга нарын өрөөнд байрлуулна.

Азийн хөгжлийн банк, ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр хэрэгжих “Усалгаатай газар тариалан хүнсний ногооны үйлдвэрлэл” төслийн хүрээнд Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын Охиндойн талын 2650 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах талаар Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2021оны 09 дүгээр сарын 09 ны өдрийн 01/2795, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын 2021оны 10 дугаар сарын 04 ны 02/944 тоот албан бичиг ирүүлсэн тул уг асуудлын талаарх нийтийн сонсголыг 2021 оны 10 дугаар сарын 28 ны өдрийн 10 цагт сумын Соёл мэдээллийн төвд зохион байгуулахаар товлон зарласан. 2021 оны 10 дугаар сарын 13-наас 27 ны өдрийн 18 цаг хүртлэх хугацаанд Нийтийн сонсголд оролцох иргэдийг бүртгэх ажлыг Жаргалант 1 дүгээр баг,Бэлчир 2 дугаар баг, Мангирт 3 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга зохион байгуулж ажиллана. ЖИЧ: Бүртгэлийг утсаар өгч болно. Бүртгэлд хамрагдсан иргэд нийтийн сонсголд орох эрх үүсэх тул иргэн та идэвхитэй оролцоно уу. Бүртгэлд хамрагдсан иргэд хуралд ирж өөрийн биеэр оролцохгүй бол хурлын ирц бүрдэлт хүрэхгүй байх тул анхаарч ажил, албаа зохицуулна уу. 1. Жаргалант 1 дүгээр баг иргэдийн нийтийн хурлын дарга А.Дашням утас 99259152 2. Бэлчир 2 дугаар баг иргэдийн нийтийн хурлын дарга Б.Гэрэлтуяа утас 99067290 3. Мангирт 3 баг иргэдийн нийтийн хурлын дарга З.Цэнгэлмаа утас 99377865

санал өгсөн: 3
1 / 33%
2 / 67%