Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Улаан Загалмай хороо


нийт 23

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Уран илтгэлийн тэмцээн зохион байгуулахаар зарлалаа.

2024-03-15 14
Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм. Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар 1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ.

2023 оны шинэ гишүүдээ элсүүлэн Олон улсын Хүмүүнлэгийнх өдрөө тэмдэглэн өнгөрүүлэв.

2023-05-08 90
Олон улсын Хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан Өсвөрийн улаан загалмайн 54 гишүүн элсүүлж тангараг өргүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаагаар Ерөнхий боловсролын 10 багш улаан загалмайн нийгэмлэгт ивээн тэтгэч Онцгой гишүүнээр элслээ.

Сайн үйлсийн аян

2023-04-10 109
Халуун сэтгэл хандивын аянд нийт 960,000 төгрөг цуглан мөн Улаан загалмайн анхан шатны хорооноос 2 хөнжил,2 гудас, хүнсний тусламжийг Ахмад настан Г.Нямтуяагийн гэр бүлд тусламж гараа сунган ажиллав.

Аймгийн Улаан загалмайн анхдугаар зөвөлгөөн

2023-03-24 113
ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСЭД ХАМТДАА" УРИАН ДОР ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛГӨӨНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОН БУСДЫГАА МАНЛАЙЛЖ МУЗН.ИЙН "ХҮМҮҮНЛЭГ ХҮҮХЭД","ТУСЧ ХҮҮХЭД" АЛТАН МЕДАЛИАР ШАГНАГДСАН 12А.АНГИЙН СУРАГЧ Т.БИЛГҮҮН, П.ТАНХИЛУУН, Г.СОДБИЛЭГ, Н.ОТГОНБААТАР НАРТАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ ЭЭ...ХҮМҮҮНИЙ ЗҮРХ БҮХЭНД САЙХАН ДУРСАМЖ ҮЛДЭЭЖ ,АЗ ЖАРГАЛТАЙ ЯВААРАЙ...

Улаан загалмайн Хүмүүнлэгийн танхим байгуулав

2023-03-24 113
ӨСВӨРИЙН УЛААН ЗАГАЛМАЙЧДЫН МӨРДӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛИЙГ ӨӨРСДИЙН НӨХЦӨЛД ТОХИРУУЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ,СУРГАЛТ,СУРТАЛЧИЛГАА,ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ"ХҮМҮҮНЛЭГИЙН ТАНХИМ" БАЙГУУЛЖ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ...ЭНЭХҮҮ ТАНХИМЫГ БАЙГУУЛАХАД ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН ИТХ ТҮҮНИЙ АЖЛЫН АЛБА СУМЫН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРОО, ЕБС.ИЙН ХАМТ ОЛОН ,

"Хүмүүнлэгийн танхим"-ийг байгуулан нээлтийг хийв

2023-03-24 92
Сэлэнгэ аймгийн 17 сумын Улаан загалмайн анхан шатны хороодын туршлага солилцох уулзалтыг 2023.03.24 өдөр зохион байгууллаа. Уулзалтаар анхан шатны хороодын 2023 онд хийх ажлын төлөвлөгөө, Сэлэнгэ аймгийн Улаан загалмайн дунд шатны хороотой хамтран ажиллах үр дүнгийн гэрээг тус тус байгууллаа. Мөн Зүүнбүрэн сум нь Ерөнхий боловсролын сургуулийн өсвөрийн улаан загалмайн хүүхдүүдэд "Хүмүүнлэгийн танхим"-ийг байгуулан нээлтийг хийж хүлээлгэн өглөө.

Хандивын аян

2023-03-22 128
Халуун сэтгэл хандивын аянд 2023.03.28-ны өдрийн байдлаар М.Сүхбаатар-50000, Э.Саранбаатар-50000, Ч.Уранчимэг- 30000, П.Өрнөх-10000, Д.Болортуяа-100000, Э.Баясгалан-10000, Г.Дуламжав-20000, Ц.Сарантуяа-50000, З.Насандаваа-40000, П.Эрдэнэчимэг-10000, В.Туул-20000, В.Оюунчимэг-30000, А.Лхагвасүрэн-50000, Б.Баярсайхан-50000, О.Цогтбаяр-З.Цэнгэлмаа-100000, Д.Зандармаа-50000, Л.Цэцэгсүрэн-20000, Ж.Нямсүрэн-10000 төгрөгийг тус тус хандивлалаа. САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Сайн үйлсийн аян -3

2023-03-01 121
Атга будааны тус аяны хүрээнд 100 кг будааг цуглуулж амьжиргааны түвшин доогуур 12 өрхөд тараан өглөө. Өгөх нь авахаасаа ерөөлтэй.

2023 оны манлай малчин

2023-03-01 135
Улаан загалмайн нийгэмлэгийн Манлай малчин болсон аймгийн аварга малчин Л.Лхагвасүрэн таньд талархал илэрхийлье. Буян тань будаа шиг арвижиж, Бодсон сайхан бодол тань сэтгэлчлэн бүтэх болтугай.

Сайн үйлёийн аян Ахмадуудад

2023-02-16 103
Улаан загалмайн нийгэмлэгийн мөнгөн гишүүн, сумын аварга малчин Т.БАТ-ЭРДЭНЭ нь сайн үйлсийн аянд нэгдэж ахмад настан Д. Эрнүүз, С. Жаргалбаяр, З. Гэрлээ, Б. Очирбат, М. Наранпүрэв, Г. Даваажав нарт тус бүр хонины гулууз мах, 5 кг гурил хандивлалаа. Таны гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Буян тань буцахдаа аадар бороо шиг асгараг.

Сайн үйлсийн аян -2

2023-02-16 86
Жаргалант 1 дүгээр багийн Засаг дарга Ч.Уранчимэг сайн үйлсийн аяны хүрээнд нэгдэж 1 иргэнд 140000 төгрөгний үнэ бүхий хувцас хандивлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

МӨНГӨН ГИШҮҮД -2023 ОН

2023-02-08 71
Улаан загалмайн нийгэмлэгийн Мөнгөн гишүүнээр элссэн Бэлчир 2 дугаар багийн Засаг дарга С.Бат-Эрдэнэ, Цахилгааны монётор Г.Ган-Эрдэнэ, аймгийн аварга Малчин Н.Батцоож, Д.Дорлиг, Д.Цагаанхүү, аймгийн Алдарт уяач Д.Уламбаяр та бүхэнд талархал илэрхийлье. Та бүгдийн оруулсан хувь нэмэр дэлхийн өнцөг булан бүрт буян болж түгэх болно.

Улаан загалмайн анхан шатны хорооны Удирдах зөвлөлийн хуралдаан

2023-01-13 87
2023.01.13-ны өдөр Улаан загалмайн анхан шатны хорооны Удирдах зөвлөлийн хуралдааныг зохион байгуулж, 2023 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан ажиллалаа.

Зүүнбүрэн сумын Улаан Загалмайн анхан шатны хороо "Онцгой гишүүд"-ийн зөвлөгөөнийг зохион байгууллаа

2022-12-02 104
2022.12.02 Зүүнбүрэн сумын Улаан Загалмайн анхан шатны хороо "Онцгой гишүүд"-ийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Сэлэнгэ аймгийн Улаан загалмайн дунд шатны хорооны дарга Ц.Ганчулуун, Зүүнбүрэн сумын Улаан загалмайн анхан шатны хорооны дарга М.Сүхбаатар нар хүмүүнлэг үйлсийг дэмжигч онцгой гишүүддээ талархлын үг хэлж зөвлөгөөнийг нээв. Зүүнбүрэн сумын өсвөрийн улаан загалмайч бяцхан хүүхдүүдийн урлагын тоглолтоор зөвлөгөөн үргэлжилж, хүмүүнлэг үйлсийг дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг онцгой гишүүдээ МУЗН-н одон медалиудаар шагналаа. МУЗН-ийн Энэрэнгүй үйлстэн одонгоор: Т.Бат-Орших МУЗН-ийн Хүндэт тэмдэгээр: Л.Лхагвасүрэн Д.Дорлиг Д.Цагаанхүү МУЗН-ийн Шилдэг залуу медалиар: Г.Ганзориг Д.Уламбаяр М.Баатарбилэг Н.Цоож нарыг тус тус шагнагдлаа. Зөвлөгөөнөөр: ✅2022 оны Анхан шатны хорооны үйл ажиллагааны тайланг ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Нямсүрэн ✅Эерэг хандлага- Н.Наранчимэг ✅Анхны тусламж сургалт- ахлах арга зүйч Л.Дэлгэр, Г.Нандин-Эрдэнэ нар тус тус сургалт зохион байгууллаа. Тус зөвлөгөөнийг зохион байгуулсан Зүүнбүрэн сумын Улаан загалмайн анхан шатны хорооны дарга М.Сүхбаатар, нарийн бичиг Ж.Нямсүрэн, хурлын ажилтан П.Өрнөх нартаа бусдын сайн сайхны төлөө хийж буй хүмүүнлэг үйлсэд нь өндөр амжилт хүсье. ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСЭД ХАМТДАА.............

ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭХ ГИШҮҮНЧЛЭЛ ЭЛСҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2022-05-17 134
Тус арга хэмжээнд нийт 160 бага ангийн сурагчид Хүүхэд Залуучуудын хөдөлгөөнд элссэн.Арга хэмжээг сургуулийн Өсвөрийн улаан загалмайн бүлэг удирдан зохион байгуулсан.Хүүхэд залуучуудын хөдөлгөөнд идэвхтэй амжилттай оролцсон Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага болон багш,хүүхдүүдийг шагнан урамшуулсан. Мөн Хүүхдийн оролцооны байгууллагын сурагчид маань “Сахиусан тэнгэр” челленж бүжигт нэгдэн бүжиг,ая дуугаа өргөсөн.

"ЭРҮҮЛ ШҮД " сайн үйлсийн аян

2022-04-15 87
Сумын ИТХ-н дарга дарга М.Сүхбаатар,Засаг дарга Э.Саранбаатар нарын санаачлагаар Аймгийн ЭМГ-ай хамтран шүдний эмчилгээ,үзлэгийг хамтран зохион байгуулж байна

Азийн хөгжлийн банк, ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр хэрэгжих “Усалгаатай газар тариалан хүнсний ногооны үйлдвэрлэл” төслийн хүрээнд Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын Охиндойн талын 2650 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах талаар Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2021оны 09 дүгээр сарын 09 ны өдрийн 01/2795, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын 2021оны 10 дугаар сарын 04 ны 02/944 тоот албан бичиг ирүүлсэн тул уг асуудлын талаарх нийтийн сонсголыг 2021 оны 10 дугаар сарын 28 ны өдрийн 10 цагт сумын Соёл мэдээллийн төвд зохион байгуулахаар товлон зарласан. 2021 оны 10 дугаар сарын 13-наас 27 ны өдрийн 18 цаг хүртлэх хугацаанд Нийтийн сонсголд оролцох иргэдийг бүртгэх ажлыг Жаргалант 1 дүгээр баг,Бэлчир 2 дугаар баг, Мангирт 3 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга зохион байгуулж ажиллана. ЖИЧ: Бүртгэлийг утсаар өгч болно. Бүртгэлд хамрагдсан иргэд нийтийн сонсголд орох эрх үүсэх тул иргэн та идэвхитэй оролцоно уу. Бүртгэлд хамрагдсан иргэд хуралд ирж өөрийн биеэр оролцохгүй бол хурлын ирц бүрдэлт хүрэхгүй байх тул анхаарч ажил, албаа зохицуулна уу. 1. Жаргалант 1 дүгээр баг иргэдийн нийтийн хурлын дарга А.Дашням утас 99259152 2. Бэлчир 2 дугаар баг иргэдийн нийтийн хурлын дарга Б.Гэрэлтуяа утас 99067290 3. Мангирт 3 баг иргэдийн нийтийн хурлын дарга З.Цэнгэлмаа утас 99377865

санал өгсөн: 1
0 / 0%
1 / 100%