Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Төсвийн ил тод байдал


нийт 5

khural.mn

ЗҮҮНБҮРЭН СУМАНД МӨРДӨГДӨЖ БУЙ ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТАД ХИЙСЭН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ,ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН

2021-07-23 405
д/д Захиргааны хэм хэмжээний актыг Актын утга Захиргааны хэм хэмжээний актын Баталсан албан тушаалтан Огноо Дугаар Хэрэгжилт Үнэлгээ Санал 1 ИТХ-ын дарга Г.Буяннэмэх 2018.12.28 4110 Газрын үнэлгээний бүсчлэл газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох 2020 онд газрын дуудлага худалдаагаар 26,006,600 төгрөгний орлого орж 2021 онд 3,115,537 орлого орсон 100% Үгүй 2 ИТХ-ын дарга М.Сүхбаатар 2021.04.29 5226 Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай ЗГ- аас малын хөлийн татварыг 2021 07.01 чөлөөлсөнтэй холбогдуулан хэрэгжээгүй байна. 0 Үгүй
khural.mn

Зүүнбүрэн сумын ИТХын “ Хяналтын хороо”- зохион байгуулан орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтын үр дүнг хянасан ажлын тайлан

2021-06-07 260
1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 31 дүгээр тогтоолоор улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй сургуулийн өргөтгөлийн ажилд хяналт тавих ажлын хэсгийг 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажлын хэсгээс хяналтыг 3 удаа зохион байгуулсан бөгөөд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 36 дугаар тогтоолоор ажлын гүйцэтгэлийн явцад хийсэн ажлын хэсгийн тайланг “Хангалттай”гэж үнэлэн 100 хувьтай хэрэгжлээ. 2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 33 дугаар тогтоолоор аймгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй цэцэрлэгийн их засварын ажилд хяналт тавих ажлыг хэсгийн 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж хяналт тавьж ажилласан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 37 дугаар тогтоолоор засварын ажлын чанар гүйцэтгэлийн дүнг “Хангалттай”гэж үнэлэн 100 хувьтай хэрэгжлээ 3.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 32 дугаар тогтоолоор аймгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй хүн эмнэлэгийн их засварын ажилд хяналт тавих ажлыг хэсгийн 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж хяналт тавьж ажилласан бөгөөд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 38 дугаар тогтоолоор засварын чанар гүйцэтгэлийн дүнг “Хангалттай”гэж үнэлэн 100 хувьтай хэрэгжлээ. 4.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 03 дугаар сарын 03 өдрийн 27 дугаар тогтоолоор Сумын хэмжээнд орон нутгийн чанартай замын засварын ажилд хяналт тавих ажлын хэсгийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан , Иргэн аж ахуй нэгж байгууллагын эзэмшилд байгаа хашааг татан мэдэгдэл хүргүүлэн, зураглал гарган шинэ хашаа барих хяналтын ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтийг 5 дугаар сарын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хуралд танилцуулж ажиллахыг ажлын хэсгийн ахлагч / Б.Батчулуун /-д даалган ажилласан. 5 дугаар сарын хуралдаанд уг асуудлыг тэндэр зарлан гэрээ байгуулах ажлууд хийгдэж байгаа тул тухайн асуудал хуралд орж хэлэлцэгдээгүй байна.
khural.mn

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДСЭН АЖЛУУДАД

2019-11-19 181
Мөн хийгдсэн ажил арга хэмжээнүүдийн ашиглалтыг сайжруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2019 оны 07 тоот удирдамж “Улсын төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажил үйлчилгээний хэрэгжилтэд хяналт хийх ажлын удирдамж” –ийн дагуу ИТХ-ын Хяналтын хорооны дэргэдэх салбар хороод суманд хийгдэж байгаа Улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудад хяналтаа тавьж ажиллалаа. -Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар -1.320 хүүхдийн сургуулийн өргөтгөл 2.Орон нутгийн чанартай авто замыг хүчитгэсэн хучилттай зам болгох зорилтуудыг нэмж -Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар - Аймгийн хөрөнгө оруулалтаар “ЭС ЖИ” ххк 72,2 сая төгрөгний ЕБС-ны сургуулийн дээвэр шинээр сольж гүйцэтгэсэн. 14 –р Цэцэрлэгт аймгийн хөрөнгө оруулалтаар “Сүлд Хамба” ххк 33,4 сая төгрөгний бохирын шугам засвар хийгдсэн Баяр наадмын талбайд аймгийн хөрөнгө оруулалтаар сүүдрэвч, урлагийн тайз хийгдлээ. Гүйцэтгэгч ххк “Чонот девломент” ххк 32 сая төгрөгний хөрөнгө оруулалт. Аймгийн хөрөнгө оруулалтаар 2-р дугаар багт байрлах халаалтын зууханд 70,0 сая төгрөгний тогоо сольсон. Цаашид .Сумын төвийн доторх авто замуудыг хатуу хучилттай болгох зураг төсөв хийх төсөв Алслагдсан багийн хэсгүүдийн гудамжыг гэрэлтүүлэгтэй болгох / Жаргалант 1 дүгээр багийн 1,2 дугаар хэсэг/ -Байгуулалгын дотоод нөөцөөр: Төсвийн хүрээнд багтаан төр төсвийн байгууллага,аж ахуй нэгж байгууллагын орчины гэрэлтүүлэг,ногоон байгууламжыг нэмэгдүүлэх. .ЗДТГ-ын цахим сүлжээний тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх “ Манай гудамж- Манай гэр” хөтөлбөрийг хөдөлмөр эрхлэлт хариуцсан түшмэл, олон нийтийн оролцоотой шийдвэрлэх / хашаа тэгшлэх, гудамжны зам засварын ажил/ - ОНХСангийн хөрөнгө оруулалтаар: ОНХС –ийн хөрөнгө оруулалтаар 65,0 сая төгрөгний универсал трактор худалдан авсан. /”Сэлэнгэ баян уул” ххк/- СӨББ –ын гүний худгийг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналын томъёлолуудыг тусгагдсан боловч уг саналыг дэмжээгүй. Суманд байгаа Жаргалант 1-р багийн гүний худгыг ашиглах шаардлагатай гэсэн дүгнэлт гарлаа Цаашид иргэдэд нэн тэргүүнд тулгамдаж байгаа төсвийн эх үүсвэр тодорхойгүй гэдэг шалтгаанаар дараахь ажлууд орхигдож байгаа - Эзэнгүй нохой устгал,Бэлчир 2 дугаар багийн Давхар гарамын гудамжны эхэнд байдаг хогийн хонхор,Бөөн бургасны хогийн цэгийг устгаж цэвэрлэх ажлууд төлөвлөн ажиллаж байна.Цаашид “Шилэн дансны” хуулийн хэрэгжилтэнд тогтмол хяналт тавьж ажиллах болно .

ИТХ-ЫН ТӨСӨВ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН БОДЛОГЫН АЖЛЫН ХОРООНООС СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС АВСАН ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ, ҮР ДҮНГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ТУХАЙ ДҮГНЭЛТ

2018-04-23 173
Сумын хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулагдсан “Сум хөгжүүлэх сан”-гийн журмын дагуу ашиглалт , төсөл шалгаруулалт, зээл олголт түүний хэрэгжилтэнд шалгалт хийлээ. 1.2016 оны 6 сарын 13 наас 2018 оны 12 сарын 13-ны өдрүүдэд олгогдсон 79300000 төгрөгийн зээлийг 13 иргэнд олгосон байна. 36 сарны хугацаатай зээлийг эргэн төлөх график хийсэн хүү нь 7,265,097 төгрөг 2. 2019 оны байдлаар Батцэрэгийн Баярдулам худалдаа үйлчилгээний Сэрээтэр Наранчимэг авто засвар үйлчилгээний, Цэвэгжав Гомбосүрэн мал аж ахуйн чиглэлээр тус бүр 16500000 төгрөгийн зээл авсан ба өөрсийн чиглэлийн дагуу үйл ажилагаагаа явуулж байгаа энэ онд бүрэн төлж дуусгах графиктайгаас Б.Баярдулам 117500 төгрөгийн хүү төлсөн үндсэн зээл огт төлөгдөөгүй 5382500 төгрөгийн үлдэгдэлтэй 6 сард хугацаа дууссан, Сэрээтэр Наранчимэг хугацаандаа төлж барагдуулсан, Ц.Гомбосүрэн 11 сарын 25 гэхэд төлж дуусгах графиктай одоо 4842000 төгрөгийн үлдэгдэлтэй 3. 2017 онд Баасанхүүгийн Лхагва мал аж ахуй, Банзрагч Болормаа сүү цагаан идээний үйлдвэрлэл, Амгалан Алтантунгалаг жимсний аж ахуйн, Банзрагч Цолмон цэцэрлэгийн үйл ажилагаа зэрэг чиглэлээр тус тус 21000000 төгрөгийн зээл олгосон графикаар төлөлтийг авч үзвэл Б.Лхагва 1621062 төгрөг төлөхөөс 1134271 төлсөн 486791 төгрөг дутуу,Б.Болормаа 3242123 төгрөг төлөхөөс 228500 төлсөн 3013623 төгрөгийн үлдэгдэлтэй А.Алтантунгалаг графикийн дагуу 2343250 төгрөг төлөхөөс 260000 төгрөг төлсөн 2083250 төгрөгийн үлдэгдэлтэй Б.Цолмон графикийн пагуу зээлээ төлж дуусгасан бүгд чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулсан. 4.2018 онд Дашчирэвийн Бурмаа хүлэмжийн аж ахуй, Ц.Туяацэцэг талх нарийн боов, Н. Олзвой хэрчсэн гурил, Д.Хишигдорж өвлийн хүлэмж, Б.Гэрэлтуяа хүлэмжийн аж ахуй, Б.Батчулуун өвлийн хүлэмж Н.Бат-орших хулэмжийн аж ахуй чиглэлээр тус тус 51800000 төгрөгийн зээл олгосон байна. Графикийн дагуу Д.Бурмаа 1100000, төгрөг төлөхөөс 827500 төгрөг төлсөн 272500 төгрөг дутуу, Ц.Туяацэцэг 641250 төлөхөөс нэг ч төлөлт хийгээгүй, Н.Олзвой 641250 төгрөг төлөхөөс 500000 төлсөн 141250 дутуу Д.Хишигдорж 2368750 төлөхөөс 2500000 төгрөг төлсөн, Б.Гэрэлтуяа 720000 төлөхөөс огт төлөлт хийгээгүй, Б.Батчулуун 3720250 11 сарын 21-ны дотор төлөх, Н.Бат-Орших 286000 төлсөн нь графикийн дагуу төлөлт хийгдсэн байна. Зээл авсан иргэдийн хүлэмжийн аж ахуйн чиглэлээр хийгдсэн нэг ч зүйл байхгүй байна. 2016 оноос өмнөх зээл авсан төлөөгүй 12 иргэний 25,125,131 төгрөгийг шүүхээр шийдвэрлүүлэхээр өгсөн ба одоогийн байдлаар 6,795,634 төгрөг төлөгдсөн дүнтэй байна. Дээрх шалгалтын явцад доорхи зүйлд анхаарах шаардлагатай байна. 1. Сум хөгжүүлэх сан нь улсын төсвийн хөрөнгөөс бүрдэж байгаа учир зээл олгохдоо ажлын байр гаргаж үйлдвэрлэл үйлчилгээ, тухайн жилд батлагдсан чиглэлийн дагуу хийж байгаа ажил үйлчилдгээ ньхэдэн хувийн гүйцэтгэлтэй байгааг зээл олгож буй комисс нүдээр үзэж дүгнэлт хийж олгож байх ба иргэдийн санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэхийн тулд журмын дагуу төсөл бичсэн ажлаа хэрхэн гүйцэтгэж байгааг 6 сар дутамд хянан шалгаж зориулалтын бусаар хэрэглэсэн бол бүх өгсөн зээлээ буцаан татан авч байх. 2. Хийсэн графикийн дагуу төтөлтийг хугацаанд нь хийлгэх тал дээр хариуцсан ажилтнууд иргэдийг шахаж шаардаж одоо үлдэгдэлтэй байгаа 21,303,414 төгрөгийг 11 сарын 01-ны дотор бүрэн хийлгэх. 3. Ойрын хугацаанд зориулалтын бусаар хэрэглэсэн одоо болтол чиглэлийн дагуу ажил хийгээгүй хүлэмжийн аж ахуй эрхэлхээр төсөл нь шалгарч авсан иргэдийн зээлийг буцаан татах 2-р асуудал нь Орон нутаг хөгжлийн сангаар 2019 онд хийж гүйцэтгэсэн хөрөнгө оруулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцсан. 1. 14 дүгээр цэцэрлэгийн гүний худаг 13,510,000 энэ ажил худгийн ус нь 24м гүнээс гарсан худгийн дулаалгын ажил хийгдэж байсан. Цэцэрлэгийн эрхлэгч бусал ажилтнуудаас хийгдэж байгаа ажил хэр чанартай гүйцэтгэлтэй байгаа асуухад сайн гэсэн дүгнэлт хийж байсан гал түлэх пийшин барих төлөвлөгөөтэй байсаныг төвийн дулаанд холбуулахаар санал тавьсан хүлээж аваад хийж өгөхөөр болсон байсан гүйцэтгэл нь 70 хувьтай байна. 2. ЕББДС-ийн дотуур байрны хүүхдийн ор 2-р хоолны тогоо 15,500,001 төгрөгөөр нийт 45 ор, 2-р хоолны тогоо авсан ашиглаж байна гүйцэтгэл нь 100% сургуулийн ажилтан удирдах хүмүүс сэтгэл хангалуун чанарын хувьд сайн гэсэн үнэлгээ өгч байсан 3. Хүн эмнэлэгийн яаралтай тусламжийн монитор 7,000,000 энэ ажил хийгдээгүй тендерийн шатандаа явж байгаа гэсэн. Монитор нь үнэ нь батлагдсан төсвөөс доогуур байсан тул эмнэл өөр зүйл авахаар саналаа өгсөн тэр нь дүрэм журам зөрчиж байгаа тул өөр байгуулагад хандсан гэрээ хийж амжаагүй гэсэн хариултын ЗДТГ-аас өгсөн 4. Соёлын төвийн сандал 5000000 төгрөг 100 ширхэг сандал авсан чанартай сайн 10 гаран сандал угсарсан байна. Гүйцэтгэл нь 100%Дүгнэлт Сум орон нутагт шаардлагатай үр дүнтэй хөрөнгө оруулалтыг багийн иргэдийн ниийтийн хуралд доороос нь санал гаргаж шат шатанд нь тунгаан ярилцаж хөрөнгө оруулалт хийж шаардлагатай энэ жилийн хөрөнгө оруулалт гайгүй сайн хийгдсэн гэж дүгнэлээ Хүн эмнэлгийн хөрөнгө оруулалтыг яаралтай шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтанд анхааруулж байна. ДҮГНЭЛТ ГАРГАСАН : ИТХ-ЫН ТӨСӨВ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН БОДЛОГЫН АЖЛЫН ХОРОО
khural.mn

ИТХ-ЫН ТӨСӨВ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН БОДЛОГЫН АЖЛЫН ХОРОО ШАЛГАН ТУСЛАХ АЖЛЫН УДИРДАМЖИЙН ДАГУУ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ДЭЭР ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ТУХАЙ ДҮГНЭЛТ

2018-04-19 168
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын эрүүл мэндийн төвийн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр санхүүгийн байдалд аудитын дүгнэлт хийгдсэн байна. Аудитын дүгнэлтэнд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн тайланг материаллаг зүйлсийн хувьд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль , Сангийн сайдын баталсан бодлого журам зааврын дагуу үнэн бодитой, шудрага илэрхийлсэн тул зөрчилгүй санал дүгнэлт гаргасан байна. Аудитаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын эрүүл мэндийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан дахь үлдэгдэл, ажил үйлчилгээний дүн хэмжээ болон илчлэл тодруулга, тус байгууллагад мөрдөж байгаа нягтлан бодох бүртгэлийн бодлого, бүртгэл хөтлөлт, программ хангамж, дотоод хяналтын систем болон удирдлагын хийсэн томоохон тооцооллыг шалгаж аудитын санал дүгнэлтийг гаргах зүйлийг хангалттай цуглуулсан байна.Зүүнбүрэн сумын ЭМТ-ийн дотоод хяналтын эрсдэлийг төлөвлөлтийн үед дунд гэж тооцсон ба дахин тооцоход дунд эрсдэлтэй шалгаруулсан байна. Аудитаар нийт 4794,1 мянган төгрөгийн алдаа зөрчил ирүүлсэнээс аудитын явцад 2000,0 мянган төгрөгийн алдааг залруулж, 724,1 мянган төгрөгийн алдаа, зөрчилд аудитын зөвлөмж хүргүүлж, 2,070,0 мянган төгрөгийн алдаа, зөрчилд нөхөн төлүүлэх төлбөрийн акт тогтоосон байна. Сумын засаг даргын 2017 оны 09 дугээр сарын 11-ний өдрийн Б/13 дугаар захирамжаар ЭМТ-ийн дарга Ц.Алтанцэцэгт Эрүүл мэндийн сайд, хөдөлмөрийн сайд, сангийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 75 А/46/47 дугаар тушаалаар хүчингүй болсон Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Санхүү эдийн засгийн сайдун 2003 оны 233/141/310 дугаар тушаалыг үндэслэн 1 сарын үндсэн цалин болох 742,1 мянган төгрөгийн урамшуулал цалин олгосон байна. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй тул нөхөн төлүүлэх төлбөрийн акт тогтоосон байна. Мөн ЗДТГ-н орон тоонд багтан цалинждаг нягтлан бодогчид 45 хувиар 242,8 мянган төгрөгийн үр дүнгийн урамшууллыг ЭМТ-өөс олгосон нь Төсвийн тухай хуулийг зөрчсөн байна. Ийм учир Хууль эрх зүйн үндэслэлгүйгээр олгогдсон цалинг нөхөн төлүүлөхөөр төлбөрийн акт тогтоосон байна. Урсгал засварын зардалаас эд хогшил худалдан авах зардалд 2000,0 мянган төгрөгийг зардлын зүйл хооронд зарцуулсан боловч санхүүгийн тайланд гүйцэтгэлийн бодитойгоор тайлагнаагүй байна.Энэ нь Нягтлан бодох бүртгэл хөтлөх тухай хуулийн 13 дугаар зүйлийг зөрчсөн тул Аудитын явцад санхүүгийн тайланд залруулга хүргүүлсэн байна. Эм зүйч нар бие даасан байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаад 2016 онд Эрүүл мэндийн төвийн үндсэн орон тоонд багтан ажилладаг болсон тул Засгийн газрын 2001 оны 90 дугаар тогтоолоор хөдөө орон нутагт ажилласаны нэмэгдэл олгох албан тушаалд заагдаагүй байна. Гэтэл 2017 онд эм зүйчид уг нэмэгдэлийг олгосон нь 90-р тогтоолыг зөрчиж байгаа тул эсвэл холбогдох байгуулагад хандан дээрх асуудлыг шийдвэрлүүлэх эавэл бүр олгохгүй байх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг мөн гаргасан байна. 2017 оны санхүүгийн тайлангийн аудитын явцад хязгаарагдмал байдлаас шалгаалан, эм, шатахууны зарцуулалтыг гүйцэд шалгаж амжаагүй тул дараагийн аудитаар авч үзэхээр шийдвэрлэсэн байна. 2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүнд Менежментийн захидлаар 2 зөвлөмж хүргэсэн бөгөөд хэрэгжилтийг ханган ажиллаж хариуг 2018 оны 05 дугаар сарын 01-ний одрийн дотор ирүүлэхийг даалгасан байна. Сумын ИТХ-н Төсөв эдийн засаг, нийгмийн бодлогын ажлын хорооноос сумын эрүүл мэндийн төв дээр шалгалт явуулаад ажлын хэсгээс Аудитын дүгнэлтээр гарсан зөрчлүүдээс гадна ажлын хэсэг доорхи дүгнэлт гаргалаа. 1.Улирал тутамд ажилтнуудад олгодог урамшуулал, илүү цагийн нэмэгдэл, дотоод томилолт зэрэг нь удирдлагын төвшинд илүү байгаад хяналт тавих 2. Шатахууны зардал, Сургалтын зардалын хэрэгжилт үр дүнд хяналт тавих 3. Эм хангамжийн тал дээр мөн хяналт тавьж ажиллахыг тус тус холбогдох албан тушаалтанд зөвлөмж хүргүүлэх. ДҮГНЭЛТ ГАРГАСАН : ИТХ-ЫН ТӨСӨВ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН БОДЛОГЫН АЖЛЫН ХОРОО

Азийн хөгжлийн банк, ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр хэрэгжих “Усалгаатай газар тариалан хүнсний ногооны үйлдвэрлэл” төслийн хүрээнд Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын Охиндойн талын 2650 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах талаар Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2021оны 09 дүгээр сарын 09 ны өдрийн 01/2795, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын 2021оны 10 дугаар сарын 04 ны 02/944 тоот албан бичиг ирүүлсэн тул уг асуудлын талаарх нийтийн сонсголыг 2021 оны 10 дугаар сарын 28 ны өдрийн 10 цагт сумын Соёл мэдээллийн төвд зохион байгуулахаар товлон зарласан. 2021 оны 10 дугаар сарын 13-наас 27 ны өдрийн 18 цаг хүртлэх хугацаанд Нийтийн сонсголд оролцох иргэдийг бүртгэх ажлыг Жаргалант 1 дүгээр баг,Бэлчир 2 дугаар баг, Мангирт 3 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга зохион байгуулж ажиллана. ЖИЧ: Бүртгэлийг утсаар өгч болно. Бүртгэлд хамрагдсан иргэд нийтийн сонсголд орох эрх үүсэх тул иргэн та идэвхитэй оролцоно уу. Бүртгэлд хамрагдсан иргэд хуралд ирж өөрийн биеэр оролцохгүй бол хурлын ирц бүрдэлт хүрэхгүй байх тул анхаарч ажил, албаа зохицуулна уу. 1. Жаргалант 1 дүгээр баг иргэдийн нийтийн хурлын дарга А.Дашням утас 99259152 2. Бэлчир 2 дугаар баг иргэдийн нийтийн хурлын дарга Б.Гэрэлтуяа утас 99067290 3. Мангирт 3 баг иргэдийн нийтийн хурлын дарга З.Цэнгэлмаа утас 99377865

санал өгсөн: 3
1 / 33%
2 / 67%