Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Хэлэлцүүлэг

2021-10-27/2021-10-28

Азийн хөгжлийн банк, ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр хэрэгжих “Усалгаатай газар тариалан хүнсний ногооны үйлдвэрлэл” төслийн хүрээнд Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын Охиндойн талын 2650 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах талаар Нийтийн сонсгол зохион байгуулах танилцууллага 2021.10.28 14 цагт Бэлчир2-р баг 1.СОНСГОЛЫН СЭДЭВ: Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын Охиндойн талын 2650 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах

2021 оны 10 дугаар сарын 11 өдөр монгол шуудангаар Азийн хөгжлийн банк, ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр хэрэгжих “Усалгаатай газар тариалан хүнсний ногооны үйлдвэрлэл” төслийн хүрээнд Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын Охиндойн талын 2650 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах талаар Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 09 ны өдрийн 01/2795, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 10 дугаар сарын 04 ны 02/944 тоот албан бичиг ирүүлсэн байна.
Энэхүү албан бичгийн хүрээнд Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар хамтран дараах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
1. Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогчоос “Дээрх газрыг эзэмшүүлж, ашиглуулах талаарх ажлыг зохион байгуулж шийдвэрлэх” тухай 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01/337 тоот албан бичиг ирүүлсэн.Үүнтэй холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 27-р зүйлд заасны дагуу иргэдээс санлыг санлын хуудсаар аван ажилласан. Санал асуулгад оролцсон өрхийн 89,6 хувь нь дэмжээгүй ба санал асуулгын дүгнэлтийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн 6 дугаар Хурлаар хэлэлцэн нийт Төлөөлөгчдийн 95,2 хувийн саналаар уг асуудлыг дэмжээгүй 18 дугаар тоот тогтоолыг ажлын хэсгийн дүгнэлт, санал асуулгын нэгтгэлийн хамтаар Монгол Улсын Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам болон ”Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийн баг, Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчидийн хурлын дарга, Засаг дарга нарт тус тус хүргүүлсэн боловч
2. Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрлэлийн яамны 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/1923 тоот албан бичигт уг төсөлтэй хамтран ажиллах хүсэлтийг дахин ирүүлсэн байна. Иймд орон нутгийн өөрөө удирдах байгууллага буюу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн энэхүү төслийг эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн банк хооронд байгуулсан ”Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийг санхүүжүүлэх Олон улсын гэрээнээс цуцалж өгөхийг хүссэн сумын Иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021.07.08 өдрийн 33 болон 34 тоот бичгийг холбогдох материалын хамтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон, Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газарт Монгол шуудан холбоогоор дамжуулан хүргүүлсэн боловч уг албан бичгийн хариуд
3. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13 дугаар заалтыг үндэслэн Бэлчир 2 дугаар багийн Охиндойн 2650 га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр улсын тусгай хэрэгцээнд авах тухай Хүнс, Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 01/2795 албан хүсэлт Сэлэнгэ аймгийн Засаг даргаар уламжлагдан ирсэнийг Иргэдийн Төлөөлөгчдийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар хэлэлцэн Улсын тусгай хэрэгцээнд авах талаар нийтийн сонсгол зохион байгуулахаар 21 тоот тогтоолоор товыг зарласан. Нийтийн сонсгол зохион байгуулах үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагын зүгээс Сэлэнгэ аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газарт 2021.10.20 өдрийн 46,47 тоот албан бичгээр хамтран ажиллах тухай хүсэлт хүргүүлсэн. Иймд төсөлд хамрагдаж байгаа 2118 га талбайд төмс хүнсний ногооны 57 иргэний 55,6 га, тэжээлийн ургамлын зориулалтаар 8 иргэн 8 га, өвөлжөө хаваржааны зориулалтаар 14 өрхийн 10,92 га газар хуулийн дагуу эзэмшилд олгогдсон. Дээрхи талбайд 58 өрхийн 13437 толгой мал бэлчээрлэж байна. Үүнд адуу 823, үхэр 2516, хонь 5004, ямаа 5094 тус тус байна.
АНУ засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын хооронд “Монголын Мянганы сорилтын сангийн Хот орчмын бэлчээрийг малчдын бүлэгт гэрээгээр ашиглуулах төсөл” хэрэгжсэн. Уг төслий хүрээнд Охиндойн талд 2 малчдын эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 2010-2026 оны хооронд 1933 га газрыг гэрээгээр ашиглуулж байгаатай холбогдуулан сум орон нутгийн нийт иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1,27 дугаар зүйл, Нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь заалт, 21 дүгээр зүйлийн дагуу Зүүнбүрэн суманд нийтийн сонсголыг зохион байгуулж байна.

Файл хэлбэрээр татаж авах
Саналууд: 0

Азийн хөгжлийн банк, ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр хэрэгжих “Усалгаатай газар тариалан хүнсний ногооны үйлдвэрлэл” төслийн хүрээнд Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын Охиндойн талын 2650 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах талаар Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2021оны 09 дүгээр сарын 09 ны өдрийн 01/2795, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын 2021оны 10 дугаар сарын 04 ны 02/944 тоот албан бичиг ирүүлсэн тул уг асуудлын талаарх нийтийн сонсголыг 2021 оны 10 дугаар сарын 28 ны өдрийн 10 цагт сумын Соёл мэдээллийн төвд зохион байгуулахаар товлон зарласан. 2021 оны 10 дугаар сарын 13-наас 27 ны өдрийн 18 цаг хүртлэх хугацаанд Нийтийн сонсголд оролцох иргэдийг бүртгэх ажлыг Жаргалант 1 дүгээр баг,Бэлчир 2 дугаар баг, Мангирт 3 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга зохион байгуулж ажиллана. ЖИЧ: Бүртгэлийг утсаар өгч болно. Бүртгэлд хамрагдсан иргэд нийтийн сонсголд орох эрх үүсэх тул иргэн та идэвхитэй оролцоно уу. Бүртгэлд хамрагдсан иргэд хуралд ирж өөрийн биеэр оролцохгүй бол хурлын ирц бүрдэлт хүрэхгүй байх тул анхаарч ажил, албаа зохицуулна уу. 1. Жаргалант 1 дүгээр баг иргэдийн нийтийн хурлын дарга А.Дашням утас 99259152 2. Бэлчир 2 дугаар баг иргэдийн нийтийн хурлын дарга Б.Гэрэлтуяа утас 99067290 3. Мангирт 3 баг иргэдийн нийтийн хурлын дарга З.Цэнгэлмаа утас 99377865

санал өгсөн: 3
1 / 33%
2 / 67%