Орон нутгийн бэлэгдэл нь Арвин цагаан эрүүл энхийн Бадамлянхуа цэцэгт суурилсан төгсөлгүй үргэлжлэх тариан түрүүгээр хөвөөлж Сэлэнгэ хатан мөрөн, Орхон голоо дээдлэн хурдан удмын адуун сүргийн хийморио бэлэгдэн давхиж буй хар дэлтэй хул шаргал морийг төв хэсэгт байрлуулна. Бэлэгдэлийн дээд хэсэгт Ноён сарьдаг ууландаа сүслэн мөнх тэнгэрийн хүчин дор мандан бадрах нар, сар, галыг оройд нь байрлуулна.
Орон нутгийн далбаа нь энх амгалан, эв нэгдлийг бэлэгдэн цагаан өнгөтэй байна. Далбааны 3 хуваасны дунд хэсэгт урагш тэмүүлэн давхих хар голтой хул шаргал мориор хөгжин дэвших хийморио бэлгэдэн, далбааны ар хэсэгт мөнхөд бадрах нарны цацраг, урд дээд хэсэгт төрийн сүр хүчийг илтгэсэн шар өнгийн манжлагатай байна. Сумын далбааг сумын баяр наадмаар төв асарт, Засаг даргын Тамгын газарт хуралдааны танхимд, хуралдааны бус үед Засаг дарга ИТХ-ын дарга, төр, төсвийн байгууллагын дарга нарын өрөөнд байрлуулна.