2020-04-21
161
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны жилийн эцсийн байдлаар төр, төсвийн байгууллагуудын “Шилэн дансны хуулийн” хэрэгжилтэнд шалгалт хийн, дүгнэлт өгч ажиллалаа.Үүнд:
1.”Шилэн дансны” хуулийг хэрэгжүүлэх 2019 оны ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж, нягтлан бодогч нарт танилцуулан, байгууллагын мэдээллийн самбарт байршуулан ажиллаж байна.
2.”Шилэн дансны” хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг хуулинд заасан хугацаанд байршуулан, иргэдийг мэдээллээр ханган, иргэдэд ил тод, нээлттэй мэдээлэн ажиллаж байна.
3.”Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”, “Шилэн дансны тухай хууль”-ийн 3.1.4- д заасан “Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын мэдээлэл”-ийг тодорхой тусган, нийтэд түгээн ажиллаж байна.
4.”Шилэн дансны” мэдээллийг хугацаа хоцроон байршуулдаг байдалдаа дүгнэлт хийж, дахин давтан гаргахгүй талд анхааран ажиллаж байна.
5.Зүүнбүрэн сумын хэмжээнд 10 төр, төсвийн байгууллага, аж ахуйн нэгжүүд “Шилэн дансанд” санхүү, тендерийн мэдээллүүдийг бүрэн шивж байршуулан иргэдэд ил тод, нээлттэй түгээн ажиллаж байна. Шилэн дансанд байршуулсан байдлыг байгууллага нэг бүрээр хянан шалгаж үзэхэд дараахь байдалтай байна.
• сум хөгжүүлэх сангийн орлого, зарлага, төлөвлөгөө, гүйцэтгэлд 2019 оны 1, 2 саруудад алдаа байсныг шивээгүй хоцроосон 2 удаа;
• Эрүүл мэндийн төвийн байгууллагын батлагдсан орон тоо шивэгдээгүй 1 дүгээр сард хоцроосон;
• Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсөв жилээр шивэхийг хоцроосон;
• Хөдөлмөр халамжийн үйлчилгээний мэргэжилтэн картаар иргэдэд “Марат ХХК” -ниас олгосон хүнсний мэдээллийг улирлаар шивж мэдээлдэг мэдээллийг хоцроосон 1 удаа;
6. Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтэн Д.Батцэцэгийн “Шилэн дансны хэрэгжилтийн талаарх мэдээлэл”-ийг Сумын ИТХын Тэргүүлэгчдийн 2019 оны 05 сарын 20-ны өдрийн хуралд оруулан Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулж шуурхай удирдлагаар ханган, төсвийн байгууллагын шилэн дансны мэдээлэл цаг хугацаандаа үнэн зөв мэдээлэгдэн ажиллаж байгаа талаар хяналт тавьж тухай бүр үүрэг чиглэл өгч ажиллалаа. Шилэн дансанд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажил, төсвийн гүйцэтгэлийг сар бүрийн 8-ны дотор шивж оруулах ажил тогмолжсон байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар авч хэлэлцээд “Хангалттай” үнэлгээ өгч ажиллалаа.