Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал , Засаг даргын Тамгын газраас “ИРГЭДЭЭ СОНСЪЁ” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа

2025-01-22

Хэлэлцүүлгээр сумын удирдлагууд, төр төсвийн байгууллагууд цаг үеийн мэдээлэл танилцуулж  иргэдээс сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах санал авч ажиллалаа.

Иргэдээ сонсъё нээлттэй арга хэмжээнд оролцсон иргэдийн төлөөлөл дараах саналыг дэвшүүллээ.
➡️Мангирт 3 дугаар багийн Далтын өвөрт худаг гаргах
➡️Ойн зах руу тулгаж хадлан хадахгүй байх
➡️Гаднаас орж ирж буй адууг гаргах тал дээр анхаарах
➡️2026 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр төрийн албан хаагчдын байр барих
➡️Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийг үйлдвэр, ахуйн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр олгох
➡️Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн доод хэмжээг ихэсгэх
➡️Хадлангийн талбайг иргэдийн өвөлжөө,хаваржааны газартай ойрхон хуваарилахгүй байх
➡️Орос давааны замыг засварлах
➡️Морьт харвааг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллах
➡️Сүлжээгүй айл өрхүүд их байгаатай холбогдуулан сүлжээтэй болгох тал дээр дэмжиж ажиллах

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, байгалийн унаган тогтоц, өнгө төрхийг хэвээр хадгалах зорилгоор байгууллага, аж ахуйн нэгжүүд ой тэмдэглэх түүхэн дурсгалт хүрээнд тухайн орон нутгийн уул, хад, өндөрлөг газар, байгалийн тогтоц бүхий газруудад байгууллагын нэр, тэмдэг, тоо дүрсийг сийлэн бичих, байршуулахыг хориглох

санал өгсөн: 87
80 / 92%
7 / 8%