Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Фото мэдээ


нийт 6

Сумын ИТХ-ын үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллав.

2022-09-29 228
Зөвлөн зааварчлах ажлыг 20022 оны 09 дүгээр сарын 29 ны өдөр Ахлах мэргэжилтэн П.Баярцэцэг, Хууль эрх зүй ГХУС асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батнасан, Аймгийн мэргэжилтэн Наранжаргал нарын бүрэлдэхүүнтэй ажиллаа. Дараахь асуудлыг үзэж танилцлаа. 1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын жилийн үйл ажиллагааны төлөвлөлт 2. Хүний нөөцийн бэхжилт 3 Хурлын хуралдаан болон Зөвлөлийн Хурлын баримт материалын бүрдүүлэлт 4.Хурлын хороодын ажил 5.Багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаатай танилцах 6.Архив албан бичгийн хөтлөлт стандартыг мөрдөж ажиллаж буй байдал 7. Иргэдийн санал,өргөдөл,гомдлын тоо шийдвэрлэлт 8 ХАСХОМ-ын мэдээ тайлан 9. Хурлын төсөв санхүүгийн байдал 10.Сумын иргэдийн оролцоог хангах асуудлаар хяналт үнэлгээ хийж зөвлөн туслах ажиллагаа явууллаа.

”Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийг санхүүжүүлэх Олон улсын гэрээнээс цуцалж өгөхийг хүсэж байна.

2021-07-08 173
Сумын ИТХ-ын 2021 оны 07 дугаар сарын 08 ны өдрийн 33,34 тоот албан бичгийг МУЗГ-ийн хэрэг эрхлэх газарт болон МУ-Ерөнхий сайд Л.Оюунэрдэнэ , Монгол Улсын Хүнс,Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам болон ”Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийн багт тус тус холбогдох материалыг хавсарган дараах албан бичгийг хүргүүлэн ажиллаа. Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн банк хооронд 2020 оны 05 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан ”Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийг санхүүжүүлэх Олон улсын гэрээнд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Охиндойн талын 2670 га газарт услалтын системийг шинээр барихаар тусгасан байна. Уг гэрээг байгуулахдаа сумын өөрөө удирдах байгууллага болон эрх ашиг нь хөндөгдөж буй иргэдээс Газрын тухай хуулийн 54.4, Захиргааны ерөнхий хуулийн 27-р зүйлд заасны дагуу санал аваагүй тусгасан байна. Энэхүү төсөлтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогчоос “Дээрх газрыг эзэмшүүлж, ашиглуулах талаарх ажлыг зохион байгуулж шийдвэрлэх” тухай 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01/337 тоот албан бичгийн дагуу иргэдээс санал аван, Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “з”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Тариалангийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж “Төсөл хэрэгжих боломжгүй” гэсэн хурлын шийдвэрийг Монгол Улсын Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрлэлийн яам, Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Азийн хөгжлийн банканд тус тус хүргүүлсэн боловч Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрлэлийн яамны 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/1923 тоот албан бичигт уг төсөлтэй хамтран ажиллах хүсэлтийг дахин ирүүлсэн байна. Иймд орон нутгийн өөрөө удирдах байгууллага буюу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн энэхүү төслийг эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн банк хооронд байгуулсан ”Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийг санхүүжүүлэх Олон улсын гэрээнээс цуцалж өгөхийг хүсэж байна.
khural.mn

Зүүнбүрэн сумын танилцуулга

2021-06-29 691
Зүүнбүрэн сумын танилцуулга

Алдарт эхийн одонгоор шагнагдлаа.

2021-05-31 207
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаар зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 эхийг Алдарт эхийн I одонгоор, 9 эхийг Алдарт эхийн II одонгоор шагнасан байна. Ирээдүй болсон үр хүүхдээ эрүүл энх, саруул сайхан өсгөн торниулж буй Алдарт эхчүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, аймгийн Засаг дарга Ш.Оргил, Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Д.Өнөрболор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Ц.Эрдэнэбат нар 05 дугаар сарын 31-ний өдөр “Сэлэнгийн долгио” чуулгад гардуулан өглөө.

Хяналттын тооллого хийх ажлын хэсэг Тэргүүлэгчид хамтран ажиллав.

2021-03-17 178
Зүүнбүрэн сумын ИТХ-аас Тариалангийн талбайд хяналтын тооллого хийх ажлын хэсэг байгуулж хамтарч ажиллах хүсэлт гаргасаны дагуу аймгийн ГХБХБГазарт ирж санал солилцож хамтран ажилллаж бна.

75-аас 84 насны ахмад настанд хүндэтгэл үзүүллээ.

2021-02-11 149
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Зүүнбүрэн сумын Жаргалант 1 дүгээр багийн иргэн Б.Лхагвабаяр нар хамтран 75-аас 84 насны ахмад настанд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлсэн Б.Лхагваяр таньд маш их баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газар.

Азийн хөгжлийн банк, ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр хэрэгжих “Усалгаатай газар тариалан хүнсний ногооны үйлдвэрлэл” төслийн хүрээнд Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын Охиндойн талын 2650 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах талаар Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2021оны 09 дүгээр сарын 09 ны өдрийн 01/2795, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын 2021оны 10 дугаар сарын 04 ны 02/944 тоот албан бичиг ирүүлсэн тул уг асуудлын талаарх нийтийн сонсголыг 2021 оны 10 дугаар сарын 28 ны өдрийн 10 цагт сумын Соёл мэдээллийн төвд зохион байгуулахаар товлон зарласан. 2021 оны 10 дугаар сарын 13-наас 27 ны өдрийн 18 цаг хүртлэх хугацаанд Нийтийн сонсголд оролцох иргэдийг бүртгэх ажлыг Жаргалант 1 дүгээр баг,Бэлчир 2 дугаар баг, Мангирт 3 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга зохион байгуулж ажиллана. ЖИЧ: Бүртгэлийг утсаар өгч болно. Бүртгэлд хамрагдсан иргэд нийтийн сонсголд орох эрх үүсэх тул иргэн та идэвхитэй оролцоно уу. Бүртгэлд хамрагдсан иргэд хуралд ирж өөрийн биеэр оролцохгүй бол хурлын ирц бүрдэлт хүрэхгүй байх тул анхаарч ажил, албаа зохицуулна уу. 1. Жаргалант 1 дүгээр баг иргэдийн нийтийн хурлын дарга А.Дашням утас 99259152 2. Бэлчир 2 дугаар баг иргэдийн нийтийн хурлын дарга Б.Гэрэлтуяа утас 99067290 3. Мангирт 3 баг иргэдийн нийтийн хурлын дарга З.Цэнгэлмаа утас 99377865

санал өгсөн: 3
1 / 33%
2 / 67%