Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/03 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь Төр, төсвийн байгууллагуудын эд хөрөнгөд хяналт тавих, тоолох ажлыг удирдамжийн дагуу 03 дугаар сарын 11-21-ний өдрийн хугацаанд зохион байгууллан ажиллаж тайланг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн төр, төсвийн байгууллагуудын удирдлагуудад дараах ажлыг зохион байгуулан ажиллах тухай хугацаатай албан бичгийг хүргүүлэн ажиллалаа. Үүнд:
1.Данс бүртгэлд бүртгэж аваагүй эд хөрөнгүүдийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 271 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу олж авсан дараах эд хөрөнгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, холбогдох журамд заасны дагуу данс бүртгэлд бүртгэж авах.
2.Дутуу тоологдсон эд хөрөнгүүдийг буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх.
3.Нийт үнийн дүнгээр бүртгэсэн эд хөрөнгийг санхүүжилтийн гүйцэтгэлээр эрх бүхий байгууллагын албан бичиг, тооцоо, гүйцэтгэгчээс захиалагчид хүлээлгэн өгсөн баримт, хөрөнгө тус бүрийн задаргааг харгалзан данс бүртгэлд засварлан бүртгэх.
4.Үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй, ашиглалтын хугацаа дууссан, элэгдэл хорогдлын шимтгэлээрээ балансын үнээ нөхсөн, сэргээн засварлаж цаашид ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон тавилга эд хогшил, компьютер түүний дагалдах хэрэгсэл программ хангамжийг судлан данснаас хасах саналаа ирүүлэх.
5.Газар дээрхи болон газар доорхи барилга байгууламжийг буулгахад гарсан ашиглаж болох материалыг үнэ тогтоон орлогод авах.
6.Төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах эвдэрч хэмхэрсэн техник тоног төхөөрөмжийг ашиглах, засварлах боломжтой эсэхийг судлан ашиглалтад оруулах, цаашид ашиглах боломжгүй хөрөнгийг данс бүртгэлээс хасах ажлыг зохион байгуулах.
7.Төрийн өмчийг төрийн эзэмшил газарт байршуулах, хадгалах. 8.Төрийн байрыг зориулалтын дагуу ашиглах, өөр зориулалтаар ашиглах тохиолдолд түрээсийн гэрээ байгуулах, түрээслэгчээр урсгал зардлыг төлүүлэх.