Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Стратеги төлөвлөгөө

2025-05-01

Стратеги зорилт 1:

Сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх, үндсэн чиглэлийг тодорхойлоход нутгийн удирдлагын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулж, иргэдийн оролцоог хангах.

Стратеги зорилт 2:

Нутгийн удирдлагын тогтолцоонд иргэдийн Төлөөлөгчийн Хурлын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, нутаг дэвсгэртээ зайлшгүй хэрэгжүүлэх хөтөлбөр, журмыг батлан мөрдүүлж, орон нутгийнхаа тогтвортой хөгжлийг хангах.

Стратеги зорилт 3:

Орон нутгийн нөөц бололцоог бүрэн ашиглаж, үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэн, төсвийн орлогыг нэмэгдүүлэх.

Стратеги зорилт 4:

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ардчилсан зарчимд тулгуурлан үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг бүх талаар хангаж, Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, чанар шуурхай байдалд тавих хяналтыг сайжруулна.

Стратеги зорилт 5:

Хурлын хянах шалгах үйл ажиллагааг улам боловсронгуй болгож, түүний үр нөлөөг дээшлүүлэх.

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, байгалийн унаган тогтоц, өнгө төрхийг хэвээр хадгалах зорилгоор байгууллага, аж ахуйн нэгжүүд ой тэмдэглэх түүхэн дурсгалт хүрээнд тухайн орон нутгийн уул, хад, өндөрлөг газар, байгалийн тогтоц бүхий газруудад байгууллагын нэр, тэмдэг, тоо дүрсийг сийлэн бичих, байршуулахыг хориглох

санал өгсөн: 87
80 / 92%
7 / 8%