Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2025-06-04

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан 2025.06.04-ний өдөр болж, сумын нутаг дэвсгэрт үүсч болзошгүй эрсдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, хэрэгжүүлж ажиллах үүргийг сумын Засаг даргад өглөө.

Үүнд: 1.Ахмадын байрны хаалга, цонхыг битүүмжлэх – Уг байр нь хараа хяналтгүй, эвдэрсэн байдалтай байгаа тул гэмт хэрэг гарах, хүүхэд залуус орж бэртэх зэрэг эрсдэлээс сэргийлэх үүднээс яаралтай битүүмжлэх арга хэмжээ авах.

2.Хурдан морины уралдааны замын эрсдэлтэй хэсгүүдэд арга хэмжээ авах – “Алтан тариа” ХХК-ийн хогийн цэг, төв замтай ойр байрлал, тариан талбайн огцом эргэлт зэрэг нь морь, унаач хүүхдүүдэд аюул учруулах нөхцөлтэй байгаа тул нөхцөл байдлыг сайтар үнэлж, зохих хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

3.15–18 насны охидын үзлэг зохион байгуулах – Ерөнхий боловсролын сургуулийн зуны амралт эхлэхээс өмнө охидын эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах.

4.Насанд хүрээгүй хүүхдүүдийн мотоцикл уналтаас үүсэх эрсдэлээс сэргийлэх – Хууль бус мотоцикл жолоодож буй сургуулийн насны хүүхдүүдийн тоо нэмэгдэж буй тул эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг хүргэх, хяналт шалгалт зохион байгуулах, сургууль, цагдаагийн байгууллагатай хамтран мэдээлэл, сургалт зохион байгуулах арга хэмжээ авах. Салбар зөвлөлийн гаргасан дээрх чиглэлийн хүрээнд холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж, үр дүнгийн тайланг товлогдсон хугацаанд ирүүлэхийг сумын Засаг даргад даалгасан болно.

Азийн хөгжлийн банк, ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр хэрэгжих “Усалгаатай газар тариалан хүнсний ногооны үйлдвэрлэл” төслийн хүрээнд Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын Охиндойн талын 2650 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах талаар Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2021оны 09 дүгээр сарын 09 ны өдрийн 01/2795, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын 2021оны 10 дугаар сарын 04 ны 02/944 тоот албан бичиг ирүүлсэн тул уг асуудлын талаарх нийтийн сонсголыг 2021 оны 10 дугаар сарын 28 ны өдрийн 10 цагт сумын Соёл мэдээллийн төвд зохион байгуулахаар товлон зарласан. 2021 оны 10 дугаар сарын 13-наас 27 ны өдрийн 18 цаг хүртлэх хугацаанд Нийтийн сонсголд оролцох иргэдийг бүртгэх ажлыг Жаргалант 1 дүгээр баг,Бэлчир 2 дугаар баг, Мангирт 3 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга зохион байгуулж ажиллана. ЖИЧ: Бүртгэлийг утсаар өгч болно. Бүртгэлд хамрагдсан иргэд нийтийн сонсголд орох эрх үүсэх тул иргэн та идэвхитэй оролцоно уу. Бүртгэлд хамрагдсан иргэд хуралд ирж өөрийн биеэр оролцохгүй бол хурлын ирц бүрдэлт хүрэхгүй байх тул анхаарч ажил, албаа зохицуулна уу. 1. Жаргалант 1 дүгээр баг иргэдийн нийтийн хурлын дарга А.Дашням утас 99259152 2. Бэлчир 2 дугаар баг иргэдийн нийтийн хурлын дарга Б.Гэрэлтуяа утас 99067290 3. Мангирт 3 баг иргэдийн нийтийн хурлын дарга З.Цэнгэлмаа утас 99377865

санал өгсөн: 7
2 / 29%
5 / 71%