Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах салбар зөвлөлөөс сургалт зохион байгууллаа

2025-06-05

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад зориулан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын гэмт хэрэг” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтыг Хэсгийн Төлөөлөгч, цагдаагийн ахмад П.Буяндэлгэр удирдан явуулж, хүний эрх, эрх чөлөөг зөрчих, эрүүл мэндэд халдах гэмт хэргийн ангилал, түүний хор уршиг, урьдчилан сэргийлэх арга замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Сургалтын үеэр оролцогчид хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлж, тодорхой нөхцөл байдалд хэрхэн зөв үйлдэх, гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцүүлэг өрнүүлэн, идэвхтэй оролцов.

Тус сургалт нь төрийн албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлж, хүний халдашгүй эрхийг хүндэтгэх, хамгаалах үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулах боломжтой.

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, байгалийн унаган тогтоц, өнгө төрхийг хэвээр хадгалах зорилгоор байгууллага, аж ахуйн нэгжүүд ой тэмдэглэх түүхэн дурсгалт хүрээнд тухайн орон нутгийн уул, хад, өндөрлөг газар, байгалийн тогтоц бүхий газруудад байгууллагын нэр, тэмдэг, тоо дүрсийг сийлэн бичих, байршуулахыг хориглох

санал өгсөн: 87
80 / 92%
7 / 8%