Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд “Герман, Франц улсад суралцсан анхны Монгол сурагчид: Түүх, хувь заяа /1926–1930/” сэдэвт сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн 10–12 дугаар ангийн сурагчдад 04 дүгээр сарын 27–28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтыг Нийгмийн ухааны багш В.Цэцгээ, Түүхийн багш Э.Сувданцэцэг нар удирдан явуулж, сурагчдад тухайн үеийн түүхэн нөхцөл байдал, Монголын анхны гадаадад суралцагчдын хувь заяаг танилцууллаа.
Сургалтын явцад сурагчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, мэдлэгийг бататгах зорилгоор гэрийн даалгаварт эссэ бичлэг, шүлгийн уралдаан, постер бүтээх төрлүүдээс сонгон гүйцэтгүүлж, анги тус бүрээс 1, 2, 3 дугаар байр шалгарууллаа.
Сурагчдын гэрийн даалгаврын хүрээнд хийсэн постерын зургийг хавсаргав.







