Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.Арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомж, шийдвэрүүдийг иргэд олон нийтэд сурталчлан таниулж, мэдээлэл өгч, иргэдийн гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.
Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулгыг Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Б.Мөнх-Өргөө хийж, хүүхдийн эрх, хамгаалал, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Түүнчлэн Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс бэлтгэсэн сэрэмжлүүлэг, зөвлөмжийг иргэдэд тараан ажиллалаа.
Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүд “Эвдрээгүй ирээдүй-365” аянд нэгдэж, цахим бичлэг хийж олон нийтэд хүргэлээ.






