Сургалтаар дараах сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгч, практик ойлголт олгов. Үүнд:

Хөдөлмөрийн харилцааны эрх зүй, түүнтэй холбоотой маргааныг шийдвэрлэж буй практик

Захиргааны эрх зүйн талаар

Гэмт хэрэг, зөрчлийн талаарх ойлголт, шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам

Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль

Сумын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ахлах ангийн сурагчдын дунд “Шүүх–100 жил” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан, төрийн байгууллагуудын дунд “Шүүх–100 жил” сэдэвт ханын сонины уралдаан зохион байгуулсан ба тус сургалтын үеэр шагналт байр эзэлсэн оролцогчдод шагналыг гардууллаа.
Эссэ бичлэгийн уралдаанд:

1 дүгээр байр 12А ангийн сурагч Ц.Болор

2 дугаар байр – Г.Ануужин

3 дугаар байр – Н.Ариунсэлэнгэ
Ханын сонины уралдаанд:

1 дүгээр байр – Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон

2 дугаар байр – Эрүүл мэндийн төвийн хамт олон

Сургалт нь оролцогчдын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлж, хууль эрх зүйн ойлголтыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.