Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

МАНГИРТ 3 ДУГААР БАГИЙН МАЛЧИДТАЙ УУЛЗЛАА

2026-04-15

✔Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөл Мангирт 3 дугаар багийн малчдаар ажиллаж, хаврын нөхцөл байдал, төл малын бойжилт, малчдын ахуй амьдралтай танилцлаа.
✔Малчдад 2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэхээр батлагдсан ажлуудыг иргэдэд танилцуулж, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Үүний зэрэгцээ 2027 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын саналыг иргэдээс санал асуулгын хуудсаар авч ажиллав.
✔Тус багийн малчид Сэрвэн, Рашаантын давааны зам, Нарийн хөндийн эвдэрч, хэмхэрсэн замын жалгыг засварлах, багийн байрны дээвэр, хашааны засвар хийх, эцэг мал (бух) худалдан авах зэрэг саналуудыг дэвшүүллээ.
✔Иргэдийн гаргасан саналын дагуу Сэрвэнгийн даваа болон Нарийн хөндийн замыг газар дээр очиж, танилцан иргэдтэй хэсэгчлэн засварлах талаар санал солилцлоо.
✔Мөн малчдыг ахмадын халамжийн өргөө барих сайн үйлсийн аянд нэгдэхийг уриаллаа.
🩺Түүнчлэн сумын Эрүүл мэндийн төвөөс алслагдсан багийн иргэдэд анхан шатны үзлэг хийж, зөвлөгөө өгч, холбогдох тусламж үйлчилгээг үзүүлсэн ба 13 ахмад настад үнэлгээ хийлээ.
📣 Үр дүн: Зам засварын асуудлыг сумын Засаг даргад танилцуулж, 4 дүгээр сард багтаан засварлахаар шийдвэрлэлээ.

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, байгалийн унаган тогтоц, өнгө төрхийг хэвээр хадгалах зорилгоор байгууллага, аж ахуйн нэгжүүд ой тэмдэглэх түүхэн дурсгалт хүрээнд тухайн орон нутгийн уул, хад, өндөрлөг газар, байгалийн тогтоц бүхий газруудад байгууллагын нэр, тэмдэг, тоо дүрсийг сийлэн бичих, байршуулахыг хориглох

санал өгсөн: 90
83 / 92%
7 / 8%