Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Ахмадын анхдугаар чуулган амжилттай зохион байгуулагдлаа.

2026-04-09

✅️Ахмадын чуулган “Нэг нь нийтийн төлөө, Нийт нь нэгийн төлөө” уриан дор ахмад настнуудын анхдугаар чуулган зохион байгуулагдлаа. Нээлтийн үеэр аймгийн Ахмадын хорооны дарга Ганхуяг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Бадрал, Засаг дарга С.Бат-Эрдэнэ, Ахмадын хорооны дарга Б.Ганбаатар, асан дарга Ц.Сарангэрэл нар үг хэлж, оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ.
✅️Тус чуулганы үеэр сумын Хөдөлмөр, халамж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Анхмаа, Нийгмийн даатгалын улсын байцаагч Б.Цолмон нар ахмад настанд үзүүлэх халамжийн үйлчилгээ, Нийгмийн даатгалын тухай мэдээллийг хүргэлээ.
✅️Арга хэмжээний үеэр ахмад настнуудын дунд ивээн тэтгэгч байгууллагуудын 30 ширхэг сугалааг явууллаа.
✅️Мөн “Ахмадын халамжийн өргөө” барих сайн үйлсийн аянд 20 иргэн нэгдэж, нийт 3,220,000 төгрөгийн хандив өргөлөө. ✅️Бэлчир 2 дугаар багийн ахмад настан Б.Жавхлан, Мангирт 3 дугаар багийн Д.Сүрэнхорлоо, Л.Бүрэнцэцэг, Б.Нэргүй нарыг тэргүүлэгчээр сонгож, нийт 19 Тэргүүлэгчтэйгээр үйл ажиллагаа явуулахаар боллоо.
✅️Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн” тэмдгээр С.Дорж, Ахмадын хорооны хүндэт өргөмжлөлөөр Д.Батцэнгэл, Ч.Отгон, О.Халтар нарыг шагнав.
✅️Ахмад настнуудын дунд 7 хоног бүрийн баасан гарагт “Зөв хөдөлгөөн, эрүүл мэнд” уриан дор бүжиг зохион байгуулах, ахмад настнаас сар бүр 2,000 төгрөг цуглуулан дундын сан үүсгэх, Ахмадын баярын өдрийг тохиолдуулан 10 дугаар сарын 1-ний өдөр “Ардын дуу – Хэн сайн дуулах вэ” уралдаан тус тус зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, байгалийн унаган тогтоц, өнгө төрхийг хэвээр хадгалах зорилгоор байгууллага, аж ахуйн нэгжүүд ой тэмдэглэх түүхэн дурсгалт хүрээнд тухайн орон нутгийн уул, хад, өндөрлөг газар, байгалийн тогтоц бүхий газруудад байгууллагын нэр, тэмдэг, тоо дүрсийг сийлэн бичих, байршуулахыг хориглох

санал өгсөн: 90
83 / 92%
7 / 8%