Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Монгол сурагч, оюутнууд Өрнөд Европод суралцаж эхэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна

2026-04-27

Та бүхэнд ‘‘Баруунд анхлан суралцагсад’’-ын гашуун түүхийг цувралаар хүргэж байна.
“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэнэ өвөртлөн ирэхээр” алсыг зорьсон тэдгээр хүүхдүүдийн дийлэнх нь улс төрийн шуурганд өртөж, зарим нь амь насаараа хохирсон гашуун түүхтэй. Тэдгээр хүүхдүүдийг удирдан авч явсан бараг бүх багш нар хэлмэгдүүлэлтэд өртөн цаазаар авахуулсан бол сурагчдаас гурав нь цаазлуулж, найм нь 3-25 жилийн хорих ялаар шийтгэгдсэн байдаг юм.
Цаазлагдсан суралцагсад: ЦЭРЭН/ЦЭРЭНЖАВ/-ИЙН БААТАРСЭНГЭЭ
Ц.Баатарсэнгээ нь 1908 онд хуучнаар Хаант Орос улсад төржээ. Буриад.
Богд Хаант Монгол улсад 1920 онд онд эцэг эхийн хамт орж ирсэн. Нийслэл хүрээнд бага, дунд сургууль дүүргэж, 1926 онд Герман улсад суралцахаар 35 хүүхдийн нэг болон илгээгдсэн байна. Герман улсын Лайпциг хотын хэвлэх үйлдвэрт 1927 оны 3 сард дадлагажигчаар хуваарилагдаж, улмаар хэвлэлийн сургуульд суралцаж, хэвлэхийн мэргэжилтэй болжээ. Тэрбээр 1930 онд эх орондоо ирээд Хэвлэлийн хороонд ажиллах болсон байдаг. Улсын хэвлэх үйлдвэрийн тулгын чулууг тавьж, анхны инженер нь болсон Ц.Баатарсэнгэд тагнуулын хэргээр цаазын ял ногдуулсан байдаг.
Дорнод аймгийн Дашбалбар сумын 7-р багийн харъяат Цэрэн/ Цэрэнжав/-ийн Баатарсэнгээ нь 1938 оны 3-р сарын 4-ний 2-р хурлын тогтоолоор Гэндэн, Дэмид нарын эсэргүү байгууллагын үлдэгдэл гэж Шүүх Цаазны Бичгийн 43, 44, 45, 47, 48 дугаар зүйлд зааснаар улс төрийн хэрэгт дээд хэмжээгээр хилс шийтгүүлжээ.
Түүнийг Монгол улсын Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн 1993.09.15-ны өдрийн 107-р магадлалаар цагаатгасан.
Энд нэгэн зүйлийг сонирхуулахад Монголын Хэвлэлийн үйлдвэр түүхэндээ Герман улстай эртнээс хамтын ажиллагаатай найрсаг харилцаатай байжээ.
1926-1927 онд хэвлэх үйлдвэрийг хоёр давхар барилга болгон өргөтгөх ажлыг герман гаралтай орос инженер Курт Альфредевич Кавельмахер удирдан гүйцэтгэж байсан бол тухайн үед хэвлэх үйлдвэрт Германд суралцуулахаар илгээсэн 35 хүүхдийг хүргэхээр явсан багш Б.Ишдорж нь Германд монгол үсгийн машин захиалж хийлгүүлэн илгээж байсан байдал, мөн дараа нь Хэвлэлийн төв үйлдвэр хөгжлийнхөө явцад хоёр ч удаа германы тоног төхөөрөмжөөр тоноглогджээ.
1956 онд БНАГУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Отто Гротевол Монгол улсад айлчлах үед хэвлэлийн машин нийлүүлэхээр болж, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэхээр 5 монгол залуусыг БНАГУ-д сургахаар явуулсан ажээ.

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, байгалийн унаган тогтоц, өнгө төрхийг хэвээр хадгалах зорилгоор байгууллага, аж ахуйн нэгжүүд ой тэмдэглэх түүхэн дурсгалт хүрээнд тухайн орон нутгийн уул, хад, өндөрлөг газар, байгалийн тогтоц бүхий газруудад байгууллагын нэр, тэмдэг, тоо дүрсийг сийлэн бичих, байршуулахыг хориглох

санал өгсөн: 90
83 / 92%
7 / 8%