Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Улаан Загалмай хороо


нийт 23

Зүүнбүрэн сумын Улаан загалмайн хороо Зүүнбүрэн 1-р цэцэрлэг хамтран зохион явуулсан үйл ажиллагааны тайлан

2021-11-25 196
1. Зүүнбүрэн 1-р цэцэрлэг болон сумын улаан загалмай хорооноос хамтран нийт 4 бүлгийн 75 хүүхэд оролцсон “Эрүүл амьдрал “ гинмнастикийн тэмцээн “Улаан загалмай бидний амьдралд” гар зургийн уралдааныг зохион байгуулж зохион явууллаа. 2. “Эрүүл амьдрал” гимнастикийн тэмцээн нийт 4 бүлгийн 65 хүүхэд оролцсоноос Ахлах Б бүлгийн М.Баярмаа Б.Атартунгалаг багштай анги 1-р байр Б.Золзаяа багштай Ахлах А бүлэг 2-р байр эзэлсэн.3. Улаан загалмай бидний амьдралд гар зургийн уралдаан нийт 4 бүлгийн 75 хүүхдэд оролцсоноос 4 наснаа Д.Аминэрдэнэ Тэргүүн байр 5 наснаас Г.Мөнхжин 1 –р байрыг эзэлсэн.4. Шагнал Гимнастик тэмцээн 1-2 байр өргөмжлөл гарын бэлэг гар зургийн уралдаанд тэргүүн байр гарын бэлэг оролцсон бүх хүүхдүүдэд гарын бэлэг.5. Зарцуулагдсан мөнгөн дүн • Жааз 4 ширхэг нь 10000-40000 • 2 бэлэг –ширхэг нь 5000-10000 • Тоглоом шатар-18500 эвлүүлдэг тоглоом-26000 • Хүүхэд бүрт гарын бэлэг- ундаа печень-55500

Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн НУЗАН болон Сумын “Улаан загалмайн хороо”-той хамтран зохион байгуулсан “Уран илтгэл”, болон “Хичээнгүй бичиг” уралдааны тайлан

2021-11-25 159
Улс тунхагласны өдөрт зориулан 2021 оны 11-р сарын 25 нд зохион байгуулсан “Уран илтгэл”-ийн тэмцээнд ЕБС-ийн 9-12 ангийн нийт 16 багийн 48 сурагч хамрагдлаа. Уг тэмцээнийг МХУЗ Багш Б.Дэлгэрцэцэг , Наранчимэг, Мөнхзул нар Улаан загалмайн хороон дарга М.Сүхбаатар нартай хамтран зохион байгууллаа. Тэмцээн нь 2 үе шаттай зохион байгуулагдлаа. Багууд бэлдсэн илтгэлээ 8-10 минутын хугацаанд илтгэж, 2-р шатанд шилдэг 5 итгэлийг шалгарууллаа. Тэргүүн байранд Э.Оюумаа багштай 9а ангийн “Twitter” Баг шалгарлаа. Багийн гишүүн Энхнасан, Н. Наранцацарал,МөнхтөрӨнөржаргал багштай 12а ангийн “Тээн өвлүүлэгч” баг Уг тэмцээнийг зохион байгуулахад “Улаан загалтайн ” хорооноос 165 төгрөгийн санхүүжил өгсөн. Үүнээс:  Уран бичлэгийн үзэсгэлэнд зориулан 1 боодол бичгийн цаас-14000  Уран илтгэл тэргүүн байр 30000  Уран илтгэл дэд байр 25000  Уран илтгэл гутгаар байр 20000  Уран илтгэл тусгай байр 10000  Уран илтгэл тусгай байр 10000  Өргөмжлөлийн цаас, гэр- 11000 Нийт – 120,000 төгрөг Дэд байранд Эрхэмбаатар Хайдав багштай 11 а ангийн “Тулгат” баг шалгарлаа. Багийн гишүүн Амар, Тэмүүжин,Батбаяр Гутгаар байранд Өнөржаргал багштай 12а ангийн “Арга билиг” баг шалгарлаа. Багийн гишүүн Хүслэн, Мөрөн, Сувданчимэг Шилдэг 5 багт шалгарч тусгай байранд шалгарсан Цоожсүрэн багштай 10а ангийн “Ирээдүй” баг Өнөржаргал багштай 12а ангийн “Тээн өвлүүлэгч” баг Уг тэмцээнийг зохион байгуулахад “Улаан загалтайн ” хорооноос 165 төгрөгийн санхүүжил өгсөн. Үүнээс:  Уран бичлэгийн үзэсгэлэнд зориулан 1 боодол бичгийн цаас-14000  Уран илтгэл тэргүүн байр 30000  Уран илтгэл дэд байр 25000  Уран илтгэл гутгаар байр 20000  Уран илтгэл тусгай байр 10000  Уран илтгэл тусгай байр 10000  Өргөмжлөлийн цаас, гэр- 11000 Нийт – 120,000 төгрөг “Хичээнгүй бичиг” уралдааны тайлан Сумын Улаан загалмайн хороотой хамтран ЕБС-ийн 6-9 р ангийн сурагчдын дунд “Хичээнгүй бичиг ” уралдааныг 11/17-11/24 хугацаанд амжилттай зохион байгууллаа. Тус уралдаанд 6-9-р ангийн 70 гаруй сурагч хичээл зүтгэл, идэвх санаачилга гарган оролцож хичээнгүй бичвэрээ ирүүлсэнээс: - Тэргүүн байр 6б ангийн сурагч М.Дөлгөөн /Өргөмжлөл, Мөнгөн шагнал 20000/ - Дэд байр 8а ангийн сурагч Номуунтуяа /Өргөмжлөл, мөнгөн шагнал 15000/ - Гутгаар байр 7а ангийн сурагч Балжмаа /Өргөмжлөл, мөнгөн шагнал 10000 /нар тус тус шалгарлаа. Хичээнгүй бичиг тэргүүн байр 20000  Хичээнгүй бичиг дэд байр 15000  Хичээнгүй бичиг гутгаар байр 10000 Нийт – 45000

Хүнсний тусламж олголоо.

2021-04-29 154
Аймгийн Улаан загалмайн дунд шатны хорооноос 5 иргэнд хүнсний тусламж олгосныг сумын Улаан загалмайн анхан шатны хорооны дарга М. Сүхбаатар өрх бүрт хүлээлгэн өглөө.

Азийн хөгжлийн банк, ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр хэрэгжих “Усалгаатай газар тариалан хүнсний ногооны үйлдвэрлэл” төслийн хүрээнд Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын Охиндойн талын 2650 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах талаар Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2021оны 09 дүгээр сарын 09 ны өдрийн 01/2795, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын 2021оны 10 дугаар сарын 04 ны 02/944 тоот албан бичиг ирүүлсэн тул уг асуудлын талаарх нийтийн сонсголыг 2021 оны 10 дугаар сарын 28 ны өдрийн 10 цагт сумын Соёл мэдээллийн төвд зохион байгуулахаар товлон зарласан. 2021 оны 10 дугаар сарын 13-наас 27 ны өдрийн 18 цаг хүртлэх хугацаанд Нийтийн сонсголд оролцох иргэдийг бүртгэх ажлыг Жаргалант 1 дүгээр баг,Бэлчир 2 дугаар баг, Мангирт 3 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга зохион байгуулж ажиллана. ЖИЧ: Бүртгэлийг утсаар өгч болно. Бүртгэлд хамрагдсан иргэд нийтийн сонсголд орох эрх үүсэх тул иргэн та идэвхитэй оролцоно уу. Бүртгэлд хамрагдсан иргэд хуралд ирж өөрийн биеэр оролцохгүй бол хурлын ирц бүрдэлт хүрэхгүй байх тул анхаарч ажил, албаа зохицуулна уу. 1. Жаргалант 1 дүгээр баг иргэдийн нийтийн хурлын дарга А.Дашням утас 99259152 2. Бэлчир 2 дугаар баг иргэдийн нийтийн хурлын дарга Б.Гэрэлтуяа утас 99067290 3. Мангирт 3 баг иргэдийн нийтийн хурлын дарга З.Цэнгэлмаа утас 99377865

санал өгсөн: 2
0 / 0%
2 / 100%