2021-07-08
456
Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн банк хооронд 2020 оны 05 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан ”Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийг санхүүжүүлэх Олон улсын гэрээнд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Охиндойн талын 2670 га газарт услалтын системийг шинээр барихаар тусгасан байна. Уг гэрээг байгуулахдаа сумын өөрөө удирдах байгууллага болон эрх ашиг нь хөндөгдөж буй иргэдээс Газрын тухай хуулийн 54.4, Захиргааны ерөнхий хуулийн 27-р зүйлд заасны дагуу санал аваагүй тусгасан байна. Энэхүү төсөлтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогчоос “Дээрх газрыг эзэмшүүлж, ашиглуулах талаарх ажлыг зохион байгуулж шийдвэрлэх” тухай 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01/337 тоот албан бичгийн дагуу иргэдээс санал аван, Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “з”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Тариалангийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж “Төсөл хэрэгжих боломжгүй” гэсэн хурлын шийдвэрийг Монгол Улсын Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрлэлийн яам, Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Азийн хөгжлийн банканд тус тус хүргүүлсэн боловч Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрлэлийн яамны 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/1923 тоот албан бичигт уг төсөлтэй хамтран ажиллах хүсэлтийг дахин ирүүлсэн байна. Иймд орон нутгийн өөрөө удирдах байгууллага буюу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн энэхүү төслийг эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн банк хооронд байгуулсан ”Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийг санхүүжүүлэх Олон улсын гэрээнээс цуцалж өгөхийг хүсэж байна.
Хувийг: Монгол Улсын Хүнс,Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам болон ”Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийн багт
Холбогдох материалыг хавсаргав.