Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Даргын мэндчилгээ


нийт 6

МЭНДЧИЛГЭЭ

2022-01-03 192
Зүүнбүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудсанд зочлогч танд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Ардын хувьсгалаар овоглож, амуу буудайн эх нутаг гэдгээрээ алдаршсан энэ сайхан нутгийн маань түүх соёл, хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, Зүүнбүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргаж байгаа бодлого шийдвэрийн талаар та энэ хуудаснаас мэдээлэл авч чадна гэдэгт итгэлтэй байна. Эдгээр мэдээлэлдээ тулгуурлан бидэнтэй ажил хэргийн харилцаа тогтоож, хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийж бизнесийн үр ашгаа өргөжүүлэх,Зүүнбүрэн нутгийн үзэсгэлэнт онгон дагшин байгальд аялж зугаалан, амарч саатан алжаалаа тайлж, тухлан зочлох өргөн боломж танд байна. Зүүнбүрэн нутагт тавтай морилно уу.

МЭНДЧИЛГЭЭ

2021-11-11 224
1921 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ардын Засгийн газраас ардын бүх хүүхдийг гэгээрүүлэх зорилгоор анхны бага сургууль байгуулах тухай тогтоолыг баталсан нь шинэ цагийн боловсролын суурь тавигдаж, улмаар Монголчууд биднийг бичиг үсэг тайлж мэдлэг боловсрол эзэмшин, дэлхийн хөгжил дэвшил, соёл, шинжлэх ухаанд суралцан улс эх орноо хөгжүүлэхэд хүн бүр хувь нэмрээ оруулах боломжийг олгосон томоохон ололт байлаа. Нэгэн зууны өмнө үнсэн самбар, бийр бэхээс эхэлж байсан боловсролын салбар маань өнөө үед үүлэн технологи, бичил компьютер ашиглан хөгжин дэвшиж, улс үндэстнээрээ дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн алхахад үе үеийн сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн багш нарын уйгагүй хөдөлмөр зүтгэл, аугаа сэтгэлийг мартаж үл болно. Боловсролын салбарын үе үеийн багш, ажилчид, сурган хүмүүжүүлэгчид, суралцагчид болон үр хүүхдээ эрдэм мэдлэгээр чимсэн нийт эцэг эхчүүддээ Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэн мэндчилье. Эрдэм номын цагаан буян машид дэлгэрэх болтугай.

Тулгаp төрийн 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ойн мэндчилгээ

2021-07-11 498
Зүүнбүрэнчүүд ээ Элэг нэгт ахан дүүс ээ! Та бүхэндээ Тулгаp төрийн 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний түүхт 60 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье! Монголын ард түмний Үндэсний их баяр наадам гэдэг бол Монгол Улс, Монгол үндэстэн, монгол хүний хувьд төрт ёс, тусгаар тогтнол, түүх соёл, эв нэгдэл, мандан бадрахын бэлгэдэл, Монгол үндэстний оюун санааны дархлаа, нүүдэлчин соёл иргэншил, зан заншлын түүхэн уламжлал бөгөөд үеийн үед мөнхлөн тэмдэглэж байх ёстой үнэт зүйл юм. Гэвч энэ удаа дэлхий нийтэд түгээд байгаа “Ковид-19” цар тахлын хор хохирлыг тооцон манай улсын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөгөө, шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг энх тунх сайн цаг ирэхэд тэмдэглэхээр хойшлуулаад байна. Энэ шийдвэр нь манай улсад тохиолдож болзошгүй аюулт эрсдэлээс үр хүүхэд, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалсан, аж амьдрал, сэтгэл санааны хувьд нөхөж баршгүй хохирол амсаад байгаа иргэддээ хүн ёсны хувьд ч, ёс суртахууны хувьд ч хүндэтгэлтэй хандсан хүнлэг шийдвэр гэдгийг манай сумын ард иргэд түмэн уужим саруул ухаандаа тунгаан ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр энэ жил онцгой нөхцөл байдлын улмаас Үндэсний их баяр наадмаа хойшлуулж байгаа боловч хүн болгон зүрх сэтгэлдээ өв соёл, үүх түүхээ эрхэмлэн дээдэлж, үр хүүхдэдээ сурталчлан таниулж, сэтгэл оюундаа хүндэтгэн бодож зөвхөн гэр бүл дотроо ёслон тэмдэглэхийг хүсье. Айл өрх бүрийн хойморт аз жаргал, инээд баясал цалгиж, хүн бүрийн зүрх сэтгэлд энэрэл нигүүлслийн гэрэл гэгээ мөнхөд бадамлаж байх болтугай. • Морин дэл дээр ассан монгол хүний хийморь галын дөл шигээ өөдөө байг.

ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ

2020-12-30 156
Улиран өнгөрч буй хуучин ондоо Зүүнбүрэнчүүд бид амжилт бүтээлээр дүүрэн он өнгөрч байна.Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд үе байсан ч иргэд маань ногоочид маань төмс хүнсний ногооны үйлдвэрлэлээ, малчид маань мал аж ахуйн үйлдвэрлэлээ,зөгийчид маань зөгийн аж ахуйн үйлдвэрлэлээ,газар тариаланчид маань үр тариа,тэжээлийн ургамлын үйлдвэрлэлээ амжилттай гүйцэтгэж аймгийн болон сумынхаа нийгэм эдийн засгийн өсөлтөд чамгүй амжилтыг гаргалаа.Ирж буй шинэ он та бидэнд аз хийморь,амжилт бүтээлээр дүүрэн он байхыг бэлэгдэн ерөөе.Шинэ ондоо гэр бүлээрээ инээд хөөр баяр цэнгэлээр дүүрэн сайхан баярлахыг өргөн дэвшүүлье.

Азийн хөгжлийн банк, ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр хэрэгжих “Усалгаатай газар тариалан хүнсний ногооны үйлдвэрлэл” төслийн хүрээнд Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын Охиндойн талын 2650 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах талаар Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2021оны 09 дүгээр сарын 09 ны өдрийн 01/2795, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын 2021оны 10 дугаар сарын 04 ны 02/944 тоот албан бичиг ирүүлсэн тул уг асуудлын талаарх нийтийн сонсголыг 2021 оны 10 дугаар сарын 28 ны өдрийн 10 цагт сумын Соёл мэдээллийн төвд зохион байгуулахаар товлон зарласан. 2021 оны 10 дугаар сарын 13-наас 27 ны өдрийн 18 цаг хүртлэх хугацаанд Нийтийн сонсголд оролцох иргэдийг бүртгэх ажлыг Жаргалант 1 дүгээр баг,Бэлчир 2 дугаар баг, Мангирт 3 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга зохион байгуулж ажиллана. ЖИЧ: Бүртгэлийг утсаар өгч болно. Бүртгэлд хамрагдсан иргэд нийтийн сонсголд орох эрх үүсэх тул иргэн та идэвхитэй оролцоно уу. Бүртгэлд хамрагдсан иргэд хуралд ирж өөрийн биеэр оролцохгүй бол хурлын ирц бүрдэлт хүрэхгүй байх тул анхаарч ажил, албаа зохицуулна уу. 1. Жаргалант 1 дүгээр баг иргэдийн нийтийн хурлын дарга А.Дашням утас 99259152 2. Бэлчир 2 дугаар баг иргэдийн нийтийн хурлын дарга Б.Гэрэлтуяа утас 99067290 3. Мангирт 3 баг иргэдийн нийтийн хурлын дарга З.Цэнгэлмаа утас 99377865

санал өгсөн: 3
1 / 33%
2 / 67%