Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сүмийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийлээ. Тус суманд зөвшөөрөлтэй 1 боловч хугацаа дууссан , зөвшөөрөлгүй 1 христийн сүм үйл ажиллагаа явуулж байна.
“Зүүнбүрэн цуглаан” сүм нь тус сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрладаг. 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 29 тоот тогтоолоор зөвшөөрөл авсан байна. Уг сүм нь христийн шашины протестан урсгалаар үйл ажиллагаа явуулдаг, 20 гаруй итгэгчтэй. Зүүнбүрэн цуглаан сүмийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд цаашид жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг өгч байхыг анхааруулан Монгол Улсын “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуулиар зөвлөгөө өгч хуулийг хэвлэмэлээр гардуулан өглөө.
Зөвшөөрөлгүй сүм буюу “Шинэ ам” сүмийн зохион байгуулдаг үйл ажиллагааны чиглэл нь цугларалт, сургалт, уулзалт хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг улирал нь зуны улирал ба сурагчдын амралтын үеээр “Зуны кетп”, “Зугаалга” “Номын сан”-гийн үйл ажиллагаа явуулдаг.
Өвлийн улиралд үйл ажиллагаа явуулах боломжгүй бөгөөд албан ёсны зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулахыг санууллаа.