Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Бадрал ард иргэддээ хандан мэндчилгээ дэвшүүллээ

2024-11-02

Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт нутгийн ард иргэдээ

Ноён-Уул, Норовбанзадын тахилгатай, Орхон Сэлэнгийн хөвөөгөөр нутагтай нутгийн зон олон та бүхнийхээ амар амгаланг эрэн мэндчилье.

Зүүнбүрэн сумын иргэдийн Төлөөлөгчид бид нэгэн зуун жилийн түүхэн цаг үеийн залгамж шинэ зуун жилийн босгон дээр сум орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл болж ажиллахаар иргэдийнхээ итгэлийг хүлээн сонгогдсондоо туйлын баяртай байна.

 Төлөөлөгчид бид та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн сум орон нутгийнхаа настан буурлууд, залуус, хүүхэд багачуудын амар амгалан, эрүүл энх аз жаргалтай амьдрахад чиглэсэн урт болон богино хугацааны бодлого шийдвэрийг боловсруулан гаргаж, хэрэгжүүлэн ажиллахад анхаарал хандуулан иргэдээ төлөөлөн Төр, төсвийн байгууллагынхаа үйл ажиллагааг дэмжин ажиллах болно.

Мөн 2024-2028 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэддээ нээлттэй, ил тод, иргэдийнхээ санаа бодлыг сонсож дэмжин ажилласан Хурал байх болно.

Ингээд Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа нутгийн уугуул иргэд болон Зүүнбүрэн сумын нийт иргэд та бүхнийг минь нутгийн уул, ус үргэлжид мөнх түших болтугай.

                                                  Хүндэтгэсэн:

 

                   Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Бадрал

 

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, байгалийн унаган тогтоц, өнгө төрхийг хэвээр хадгалах зорилгоор байгууллага, аж ахуйн нэгжүүд ой тэмдэглэх түүхэн дурсгалт хүрээнд тухайн орон нутгийн уул, хад, өндөрлөг газар, байгалийн тогтоц бүхий газруудад байгууллагын нэр, тэмдэг, тоо дүрсийг сийлэн бичих, байршуулахыг хориглох

санал өгсөн: 87
80 / 92%
7 / 8%