2020-09-28
148
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 ТӨЛӨӨЛӨГЧ оролцож 2020 оны 9 дүгээр сарын 28 ны өдрийн 11 цагт болох Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13 дугаар хуралдааныг “Иргэний тамхим”-д хуралдуулан Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 13 дугаар Хурлдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ
1.Сумын 2020 оны төсвийн гүйцэтгэл,аудитын дүгнэлт
2.2020 оны төсвийн тодотгол
/ Санхүү албаны дарга С.Цэлмэг /
3. Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн ёс зүйн үлгэрчилсэн дүрэм батлах тухай
4. Хаалтын хурал буюу Хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулах ажил
/ИТХын нарийн бичгийн дарга Ж.Нямсүрэн/
Хаалтын хурал буюу Хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулах ажилд 21 төлөөлөгч оролцон хүн бүрт зэс аяга, хивс бэлэглэв. 2016-2020 оны 4 жилийн хугацаанд хурлын үйл ажилгаанд идэвхитэй оролцсон Төлөөлөгчдийг Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хүндэт өргөмжлөлөөр Төлөөлөгч Д.Оюунсүрэн Б.Гэрэлтуяа нарыг шагнаж, Аймгийн Засаг даргын жуух бичгээр Төлөөлөгч Тэргүүлэгч Д.Дорлиг,М.Сүхбаатар, С.Батэрдэнэ ,Нямдаваа нарыг урамшуулан ИТХ-ын ажлын албатай хамран ажиллаж байгаа байгууллагын дарга эрхлэгч нарыг сум орон нутгийнхаа эдийн засаг,нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах үйлсэд хамтаран ажиллаж байгаад талархал илэрхийлэн ажиллаа.