Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ИТХ

Ажлын алба


нийт 26

Улаан баатар хотод Сумын ИТХын нарийн бичгийн дарга нарыг чадавхыг бэхжүүлэх сургалт

2023-04-06 202
Улаан баатар хотод Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарыг чадавхыг бэхжүүлэх сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 06,07 өдрүүдэд зохион байгуулав.

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XX дугаар хуралдаан

2023-02-28 194
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 02 дугаар сарын 14- ны өдрийн 02 дугаар захирамжаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XX дугаар хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагт танхимаар зохион байгуулж дараах асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлэлээ. Үүнд: 1."Илдэн бүрэн" ОНӨААТҮГ оны цалингийн сан шинэчлэн батлах тухай. 2. "Илдэн бүрэн"ОНӨААТҮГ - ын 2023 оны ажлын төлөвлөгөө батлах тухай. 3. Улсын төсвөөр баригдсан "Хүлэмжийн аж ахуй" - г ашиглуулах журам батлах тухай. 4.Сумын Засаг даргын 2021-2024 оны "Өрхийн дэмжих өсөлтийн бодлого" үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөө батлах. 5.Зүүнбүрэн сум байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулах тухай. 6.Хоршоо хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл байгуулах тухай. 7.Хоршоо хөгжүүл сангийн тэргүүлэх чиглэл, зээлийн хүү батлах тухай. 8.Ойгоос түлшний мод бэлтгэх газар, хэмжээ батлах тухай. 9.Амьжиргаа дэмжих зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай. 10.бусад асуудал тус тус хэлэлцүүлэн ирц 76.1 % тай хуралдлаа. ИТХ-ын ажлын алба

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XIX дүгээр хуралдаан

2023-01-09 132
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 12 дугаар сарын 27- ны өдрийн 23 дугаар захирамжаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XIX дүгээр хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 11 цагт танхимаар зохион байгуулж дараах асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлэлээ. Үүнд: 1.Газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний биелэлт, 2023 оны төлөвлөгөө батлах тухай. 2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө батлах тухай. 3..Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 2022 оны үйл ажиллагааны тайланг сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх тухай. 4.Хоршоо хөгжүүлэх сангаас олгох төсөл сонгон шалгаруулах хороог тус тус байгуулан ирц 95,2% тай хуралдлаа. ИТХ-ын ажлын алба

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XVIII хуралдаан

2022-12-20 105
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XVIII хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагт танхимаар зохион байгуулж дараах асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлэв. 1. Төсвийн 2022 оны гүйцэтгэлийн тайлан, 2023 оны төсвийг батлах тухай. 2. Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний төсөлтэй танилцах, санал дэвшүүлэх тухай 3. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай 4. Хөрөнгө аклах тухай- /ЗДТГ/ 5. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцэн дүгнэх 6. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны ажлын тайланг хэлэлцэн дүгнэх тухай асуудлуудыг хэлэлцэн батлав. ЗҮҮНБҮРЭН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

УРИЛГА

2022-12-14 301
Нутгийн Удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30жилийн ойн арга хэмжээ 2022 оны 12 дугаар сарын 14ны өдөр сумын соёл мэдээллийн төвд болно. Үе үеийн төлөөлөгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна

Төрийн албан хаагчид

2022-03-28 126
өрийн албан хаагчдын нэгдсэн хурал боллоо. 2022 оны 03 дугаар сарын 28ны өдөр сумын Төрийн албан хаагчдын нэгдсэн хурлыг зохион байгуулж, 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, цаашдын зорилт арга хэмжээний талаарх бодлого чиглэлийг танилцууллаа. Сумын хэмжээнд Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёл мэдээллийн төв нийт 5 төр, төсвийн байгууллагад 135 албан хаагч ажиллаж иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байна. Хурлын үеэр сумын Засаг даргаас байгууллагын дарга нартай 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулан, нэгдсэн хурлаас 12 зөвлөмж гарган үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг уриаллаа. Мөн 2021 онд ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлж ажилласан албан хаагчдыг сумын Иргэдийн хурлын "Хүндэт өргөмжлөл", Засаг даргын "Жуух бичиг", Залуучуудын холбооны 100 жилийн ойн медалиар тус тус шагналаа. Хурлын төгсгөлд нийт албан хаагчдад "Төрийн албаны манлайлал, ёс зүй, харилцаа хандлага" сэдвээр Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Ажлын чиг баримжаа зөвлөгөө мэдээлэл хариуцсан сургагч багш Уянга сургалт зохион байгууллаа. Нийт Төрийн албан хаагчдын цаашдын ажил үйлсэд амжилт хүсье. #БҮТЭЭН_БАЙГУУЛАЛТ_НИЙГМИЙН_ХӨГЖЛИЙГ_ДЭМЖИХ_ЖИЛ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗҮҮНБҮРЭН СУМААС УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ТОДОРЛОО

2022-02-06 253
Өнгөрсөн оны ажил үйлсээрээ манлайлан “Улсын аварга тариаланч”-аар шалгарсан Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын тариаланч Дашчирэвийн Болортуяад өнөөдөр аймгийн засаг дарга Н.Лхагвадорж, засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр нарын хамтаар шагналыг гардуулан өглөө. Газар тариалангийн салбарт олон жил сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй Д.Болортуяа ийнхүү төр засаг, түмэн олондоо хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж Улсын аварга болсон явдалд баяр хүргэе. Цаашдын сайн сайхан ажил үйлс бүхэн нь Амуу тариа шигээ арвижин дэлгэрэх болтугай.

Төрийн дээд шагнал хүртлээ

2022-02-05 234
Өнөөдрийн билэгт сайн шинийн 5-ны өдөр Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Мангирт 3 дугаар багийн малчин Үстээний Буянаа, Бэлчир 2 дугаар багийн малчин,Улсын аварга малчин Тэгшбаяны Бат-Орших Мөн бэлчир 2 багийн ахмад настан Ц.Хишигбаяр нар шагнагдлаа.Баяр хүргэж эрүүл энхийг хүсье.
khural.mn

МЭНДЧИЛГЭЭ:

2021-11-26 205
🇲🇳🇲🇳🇲🇳1924 оны 9 сард Нийслэл хүрээнд 77 төлөөлөгчтэйгөөр Улсын анхдугаар Их хурал нээгдэж 11 дүгээр сарын 26-ны энэ өдөр Монгол Улс Анхдугаар үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, туурга тусгаар Монгол Улсыг дэлхий дахинд зарлан тунхаглаж, Үндсэн хуульт улс болсон түүхтэй. Тусгаар тогтносон Монгол Улсын Иргэн таньд “Улс тунхагласаны 97 жил”-ийн ойн мэнд хүргэе.

2021 оны 08 дугаар сарын 09 ны өдөр ээлжит бус иргэдийн Төлөөлөгчдийн 7 дугаар хурал хуралдан 2021 оны Төсвийн тодотгол батлах асуудлыг хэлэлцлээ.

2021-08-09 423
2021 оны 08 дугаар сарын 09 ны өдөр ээлжит бус иргэдийн Төлөөлөгчдийн 7 дугаар хурал хуралдан 2021 оны Төсвийн тодотгол батлах асуудлыг хэлэлцэн нийт хурлын ирц 52,3% тай хуралдлаа.

ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2021-08-02 351
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Сэлэнгэ аймгийн харьяат зарим иргэдийг төрийн одон медалиар шагнасныг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа, аймгийн Засаг дарга Ш.Оргил нар 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гардуулан өглөө. АЛТАН ГАДАС ОДОНГООР Аймгийн Засаг даргын орлогч Жижигхэний Сайнцог Зүүнбүрэн сумын ахмад настан Ойдовын Эрдэнэчимэг Зүүнбүрэн сумын иргэн Балжирлхүндэвийн Энхтайван ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР: Зүүнбүрэн сумын ЭМТ-ийн ахмад ажилтан Дамбасүрэнгийн Оюунцэцэг Зүүнбүрэн сумын ахмад настан Розоннадмидын Даваадулам Зүүнбүрэн сумын ахмад настан Содномын Отгон нар тус тус шагнагдлаа.

2021оны 07 дугаар сарын 27 ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 6 дугаар хурал хуралдлаа

2021-07-27 379
2021оны 07 дугаар сарын 27 ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 6 дугаар хурлын ирц 71,42% тай. "Илдэн бүрэн"ХХК ны 2021 онд үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хийгдэх ажлуудтай Тэргүүлэгчид танилцан 100% санал нэгтэй баталлаа.

Сумын дэд бүтцийн хяналтын ажлын хэсгээс улсын чанартай замын хяналтын зөвлөх баг "Хязгааргүй Хөдөлгөөн"ХХК ны хяналтын зөвлөх багийн инженерүүдээс зөвөлгөө авч ажиллаа.

2021-07-20 389
Сумын дэд бүтцийн ажлын хорооноос хяналтын ажлын хэсэгт ажиллах ажлын хэсгийн төлөөллийг 2020 оны 07 дугаар сарын 20 өдөр "Хязгааргүй Хөдөлгөөн"ХХК ны хяналтын зөвлөх багийн инженерүүдээс орон нутгийн замын ажилд хяналт тавих, мөн улсын чанартай даацын замд орох материал болон хийж гүйцэтгэж байгаа ажлын дараах үйл явц нөхөн сэргээлт хийх тал дээр хяналтын багаас зөвлөгөө авч хамтран ажиллаа.

Сумын ИТХ-ын 2021 оны 07 дугаар сарын 08 ны өдрийн 33,34 тоот албан бичгийг МУЗГ-ийн хэрэг эрхлэх газарт болон МУ-Ерөнхий сайд Л.Оюунэрдэнэ нарт албан бичиг хүргүүлэн ажиллаа.

2021-07-08 457
Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн банк хооронд 2020 оны 05 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан ”Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийг санхүүжүүлэх Олон улсын гэрээнд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Охиндойн талын 2670 га газарт услалтын системийг шинээр барихаар тусгасан байна. Уг гэрээг байгуулахдаа сумын өөрөө удирдах байгууллага болон эрх ашиг нь хөндөгдөж буй иргэдээс Газрын тухай хуулийн 54.4, Захиргааны ерөнхий хуулийн 27-р зүйлд заасны дагуу санал аваагүй тусгасан байна. Энэхүү төсөлтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогчоос “Дээрх газрыг эзэмшүүлж, ашиглуулах талаарх ажлыг зохион байгуулж шийдвэрлэх” тухай 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01/337 тоот албан бичгийн дагуу иргэдээс санал аван, Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “з”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Тариалангийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж “Төсөл хэрэгжих боломжгүй” гэсэн хурлын шийдвэрийг Монгол Улсын Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрлэлийн яам, Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Азийн хөгжлийн банканд тус тус хүргүүлсэн боловч Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрлэлийн яамны 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/1923 тоот албан бичигт уг төсөлтэй хамтран ажиллах хүсэлтийг дахин ирүүлсэн байна. Иймд орон нутгийн өөрөө удирдах байгууллага буюу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн энэхүү төслийг эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн банк хооронд байгуулсан ”Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийг санхүүжүүлэх Олон улсын гэрээнээс цуцалж өгөхийг хүсэж байна. Хувийг: Монгол Улсын Хүнс,Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам болон ”Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийн багт Холбогдох материалыг хавсаргав.

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

2021-06-01 221
Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, эх үрсийн баярын мэндийг элбэрэлт сайхан ээжүүд, ирээдүй хойч болсон энхрий бяцхан үрсдээ хүргэе. Нарт дэлхийг уяраан нялхруулах бүүвэйн дуу мөнхөд эгшиглэж, хөөрхөн үрсийн баясгалант инээд хэзээ ч тасрахгүй үргэлжилж байгаасай гэсэн ерөөлийг дэвшүүлье! Монголын үрс маш олон болтугай.

УРИАЛГА

2021-04-19 178
Ардын хувьсгалын 100 жил, аймаг байгуулагдсаны 90 жилийн түүхэнд Сэлэнгэ нутгийн ард иргэд, зон олны байгуулж бүтээсэн гавьяа зүтгэлийг хойч үедээ алдаршуулан таниулах зорилгоор Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн "Зарим бүтээлийг бүх нийтээр судлах, сурах тухай" 132 дугаар тогтоолоор батлагдсан 4 дуу, 1 найраглалыг цувралаар нийтэлж байна. Хичээл сургалтын үйл ажиллагаа амарсан байгаа энэ цаг үед хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж Сэлэнгэ түмний нийтээр сурах, судлах учиртай дараах дуу, найраглалыг сурч мэдэхийг cумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас УРИАЛЖ БАЙНА.
khural.mn

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 4 дүгээр хурал хуралдлаа

2021-03-10 214
2021оны 03 дугаар сарын 10 ны өдрийн 12 цагт болох Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 4 дүгээр хуралд "Илдэн бүрэн” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга томилох асуудлыг хэлэлцэн батлан холбогдох материалыг уламжлан ажиллаа. хурлын ирц 76,1 тай хуралдаанд оролцлоо

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 3 дугаар Хурал хуралдлаа.

2021-03-03 220
2021оны 03 дугаар сарын 03 ны өдрийн 09.30 цагт болох Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 3 дугаар сарын хурал хуралдан дараах асуудлыг хэлэлцэн баталлаа. Хурлын ирц 85,7% 1. "-ИЛДЭН БҮРЭН " ХХК Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах дүрэм батлан ажиллаа. 2.Хөдөө аж ахуйн газар тариалангийн газрын тооллого,хяналт хийх ажлын хэсэг байгуулан ажиллаа. 3. Дэд бүтэц болон орон нутгийн чанартай замын засварын ажилд хяналт тавих ажлын хэсэг байгуулан 9 хүний бүрэлдэхүүнтэй томиллоо. 4.Төрийн одон медальд шагнагдах13 иргэний шагналын материалуудыг дээд шатны хурлын байгууллагад уламжлан ажиллаа. 5. Хуралдааны тов зарлан 2021 оны 03 дугаар сарын 09 ны өдрийн 11 цагт хуралдахаар товлон зарлав.

Азийн хөгжлийн банк, ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр хэрэгжих “Усалгаатай газар тариалан хүнсний ногооны үйлдвэрлэл” төслийн хүрээнд Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын Охиндойн талын 2650 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах талаар Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2021оны 09 дүгээр сарын 09 ны өдрийн 01/2795, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын 2021оны 10 дугаар сарын 04 ны 02/944 тоот албан бичиг ирүүлсэн тул уг асуудлын талаарх нийтийн сонсголыг 2021 оны 10 дугаар сарын 28 ны өдрийн 10 цагт сумын Соёл мэдээллийн төвд зохион байгуулахаар товлон зарласан. 2021 оны 10 дугаар сарын 13-наас 27 ны өдрийн 18 цаг хүртлэх хугацаанд Нийтийн сонсголд оролцох иргэдийг бүртгэх ажлыг Жаргалант 1 дүгээр баг,Бэлчир 2 дугаар баг, Мангирт 3 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга зохион байгуулж ажиллана. ЖИЧ: Бүртгэлийг утсаар өгч болно. Бүртгэлд хамрагдсан иргэд нийтийн сонсголд орох эрх үүсэх тул иргэн та идэвхитэй оролцоно уу. Бүртгэлд хамрагдсан иргэд хуралд ирж өөрийн биеэр оролцохгүй бол хурлын ирц бүрдэлт хүрэхгүй байх тул анхаарч ажил, албаа зохицуулна уу. 1. Жаргалант 1 дүгээр баг иргэдийн нийтийн хурлын дарга А.Дашням утас 99259152 2. Бэлчир 2 дугаар баг иргэдийн нийтийн хурлын дарга Б.Гэрэлтуяа утас 99067290 3. Мангирт 3 баг иргэдийн нийтийн хурлын дарга З.Цэнгэлмаа утас 99377865

санал өгсөн: 3
1 / 33%
2 / 67%